МАН: ”Өрх бүрд нэг сая төгрөг"-ийн тэтгэлэг олгох Ерөнхийлөгчийн тогтоолын төслийг хэлэлцэнэ

Админ
2021/01/19

З.СҮХЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Мөн МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх танилцуулгыг шат дараатай сонсож, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан аж. 

Тухайлбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх аж. 

Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцолжээ. 

Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. 

Харин олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулахаар болсон байна



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна