АНУ-ын зарим их сургууль төлбөрөө 10-30 хувь бууруулжээ

Админ
2021/01/19

АНУ-ын зарим коллеж сургуулиудын зүгээс оюутнуудын сургалтын төлбөрийг царцаах, зарим нэмэлт төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авч байна. 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнууддаа танхимаар хичээллэх эсвэл, цахим хичээллээ үргэлжлүүлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хоёр сонголтыг олгож байгаа гэнэ.

Жишээлбэл, АНУ-ын Пеннсильвани мужийн “Лафайетт” коллеж оюутнууддаа "Танхимаар хичээллэх, хотхондоо ирэх хүсэлтэй суралцагчдад бидний үүд хаалга нээлттэй. Харин гэрээсээ цахимаар суралцах эсэх нь та бүхний сонголт цахимаар хичээлээ үзэхийг сонговол 10 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэн " хэмээн бичжээ.

Цар тахлын нөлөөгөөр санхүүгийн хүнд байдалд орсон оюутнуудыг тусгайлан хөнгөлөлтөд хамруулжээ.

Та бүхэнд 2021 оны хаврын сургалтын төлбөрөө хөнгөлсөн зарим сургуулиудыг танилцуулж байна.

· American University, 10%
· George Washington University, 10%
· Georgetown University, 10%
· Lafayette College, 10%
· National University, 25%
· Princeton University, 10%
· Rowan University, 10%
· Spelman College, 10%
· Thomas University, 30%
· West Chester University of Pennsylvania, 11% to 22%
· Williams College, 15%
Эх сурвалж: usnews



Эх сурвалж: usnews


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.135
    2021/01/23

    mongold l ingeheer bna shde bolowsorliin saida bodoh yum alga u......

    Хариулах
  • 66.181.161.95
    2021/01/19

    Нэг юмыг бодоод ойлгохгүй юм.ЗГ аж ахуй нэгж байгууллагуудын урсгал зардалыг дааж байна.Уг нь бол тэр сургуульд хичээл сургалтын үйл ажиллагаа явахгүй байгаа шүү дээ!Тэгээд л хөнгөвчлөөд толгойг нь илээд байхад боломжгүй байгаа хэдэн оюутныхаа төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөөд өгч чадахгүй,гүрийгээд байж байдаг.Гадаадын их дээд сургуулиудын урсгал зардалыг төр нь даагаагүй хэрнээ цаг үеэ мэдрэн төлбөрийн хөнгөлөлтийг санаачлан хэрэгжүүлж байна.Газар тэнгэр шиг л зөрүүтэй юм гээч!

    Хариулах
  • 202.9.46.180
    2021/01/19

    Tetgleg yuj harmfh we

    Хариулах