Ким Кардашьяныг “Instagram”-д 200 сая хүн дагана

Админ
2021/01/20

М.ХҮСЛЭН

Олон нийтийн “Instagram” сүлжээнд Ким Кардашьяныг дагадаг хүний тоо 200 саяд хүрсэн байна. Энэ тухай од бүсгүй өөрийнхөө хуудаст бичжээ. Тэрбээр энэ сарын 18-нд “200 сая хүрлээ. Таны хайранд маш их баярлалаа” гэв. Ким Кардашьяны аккаунт дагагчдын тоогоор “Instagram”-д дэлхийд дөрөвт явж буй. Нэгдүгээр байрт хөлбөмбөгч Криштиану Роналду ордог.

 Түүнийг 255 сая хүн дагадаг аж. Хоёрт жагсаж байгаа дуучин Ариана Гранде 217, кино жүжигчин Дуэйн Жонсон 212 сая шүтэн бишрэгчтэй. Харин тавдугаар байрт Аргентины хөлбөмбөгч Лионель Мэсси 178 сая дагагчаар ордог. Түүнчлэн Ким Кардашьян “Форбс” сэтгүүлээс гаргадаг хамгийн их ашиг орлоготой шоу бизнесийнхний жагсаалтыг ч тэргүүлдэг аж


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна