Цахилгаангүй 4450 өрхийг эрчим хүчтэй болгохоор төлөвлөж байна

Админ
2021/01/20

Улаанбаатар хотод 2021 оны байдлаар цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй 6760 өрх байгаа аж. Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 4450 өрхийг цахилгаан эрчим хүчтэй болгохоор төлөвлөжээ. 

Эрчим хүчний зураг төсвийг боловсруулж шуурхай зохион байгуулах ажлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аар гүйцэтгүүлж санхүүжилтийг урсгалтын зардалд тусгах юм. Үүний дараагаар угсралтын ажлыг зургаадугаар сарын 01-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Эрчим хүчний зураг төсөв боловсруулах эрх бүхий дээрх 3 байгууллага нь 2020 онд Улаанбаатар хотын 2000 айлын зураг төсвийг боловсруулсан туршлагатай бөгөөд энэ онд хийгдэх 415 айлын зураг төсвийг бэлэн болгож техникийн нөхцөл гаргах, Эрчим хүчний хөгжлийн төвөөр баталгаажуулах шатандаа явж байна. Уг ажил удаашралтай байгаа тул ийн УБЦТС ТӨХК-д ажлыг шилжүүлж 4000 айл өрхийг цахилгаан эрчим хүчний зураг төсвийг шуурхай боловсруулахыг үүрэг болголоо.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна