Д.Трамп 73 хүнд өршөөл үзүүлжээ

Админ
2021/01/20

Ерөнхийлөгчийн халаагаа өгөх өдрөө Дональд Трамп 73 хүнд өршөөл үзүүлж, өөр 70 хүний ялыг хөнгөрүүлж буйгаа мэдэгджээ.

Тэрбээр өөрийн зөвлөх асан Бэннонд өршөөл үзүүлснээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Бүгд Найрамдах намын улс төрийн зөвлөх Пол Эриксонд өршөөл үзүүлжээ.  

Д.Трамп өөртөө болон гэр бүлийн гишүүд, хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани нарт урьдчилан өршөөл үзүүлэх бодолгүй байгаа тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх буруу ойлголтыг бусдад төрүүлэх учир өөртөө болон ойрын хүмүүстээ өршөөл үзүүлэхгүй байхыг Цагаан ордны төлөөлөгчид Д.Трампт зөвлөжээ.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна