Жэк Ма ил гарлаа

Админ
2021/01/20

Хятадын тэрбумтан, “Alibaba” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма гурван сарын турш сураг чимээгүй байгаад өнөөдөр /2021.01.20/ өдөр олон нийтийн нүдэнд ил гарсан байна. Тэрбээр Хятадын хөдөө орон нутгийн шилдэг 100 багштай цахимаар уулзжээ.

“Tianmu News” цахим сайтын мэдээлснээр цахим уулзалтын үеэр Жэк Ма өөрийн нэрэмжит шагналд тэнцсэн сурган хүмүүжүүлэгчдийг цар тахлын дараа Хайнань арлын Санья хотод цуглуулж, шагналыг нь гардуулахаа мэдэгдсэн гэнэ. Түүний санаачилсан “Jack Ma Foundation” сан жил бүр орон нутгийн шилдэг багш нарыг шагнадаг уламжлалтай билээ.

Дашрамд дурдахад, Жэк Ма олны өмнө гарч ирсэн талаар мэдээ гарсны дараа “Alibaba” группийн хувьцааны ханш Хонгконгийн бирж дээр 11 хувиар огцом өсчээ.

Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилж, Хятадын эрх баригчид ч түүний үгэнд ихэд эгдүүцэн, бизнесийг нь хааж боож эхэлсэн юм. Үүнээс хойш бараг хоёр сар гаруй олны өмнө гарч ирэлгүй, сураг тасраад байсан юм. 

Эх сурвалж: SCMP


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна