Н.Номтойбаярыг шоронд хийсний оршил

Админ
2021/01/21

Д.БЯМБАДОРЖ

2017 он

Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28-р зүйлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар томилон ажиллуулж байв. 

Зөвлөл нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний Эвлэл бүхий гурван талт, тал тус бүр гурван төлөөлөлтэй, нийт есөн гишүүнтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн бодлого тодорхойлох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв, түүнээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хуваарь батлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөвшилцөж, ХАМТЫН шийдвэр гаргадаг байгууллага юм. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь УИХ-аас жил бүр баталдаг улсын төсвийн тухай хуульд тусгагддаг бөгөөд аж ахуйн нэгж, иргэдэд нэгдүгээрт, Засгийн Газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан журмын “ЖИЖИГ ЗЭЭЛ”- д хамаарах хоёрдугаар бүлгийн дагуу 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр арилжааны банкаар дамжуулан хүү тооцож, хоёрдугаарт, мөн журмын “САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ”-т хамаарах 5-р бүлгийн дагуу 50 хувиас доошгүйг эргэн төлөх ба нөхцөлийг хэрхэн тогтоохыг тус бүлгийн 5.1, 5.2 заалтуудыг удирдлага болгон үндэсний зөвлөл шийдвэрлэдэг. 

Улмаар 2017 оны улсын Төсвийн тухай хуульд жижиг зээл олголтод 20 тэрбум, Зөвлөлийн ш и й д в э р л э с э н 2 0 1 7 о н ы төсвийн хуваарьт “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл”-д санхүүгийн дэмжлэг болох 3.9 тэрбум төгрөг тус тус тусгагджээ. 

Үүний дагуу Н.Номтойбаяраар д а р г а л у у л с а н Х ө д ө л м ө р эрхлэлтийн үндэсний зөвлөл нь 3.9 тэрбумын санхүүгийн д эмжлэгийг олгохдоо нэгж төсөлд олгох дээд хязгаарыг Засгийн газар санал болгож хамтрагч талууд дэмжсэнээр 200 сая төгрөгөөр тогтоож, журамд зааснаар 50% биш 100% эргэн төлөгдөх, хүү тооцохгүй, барьцаа, батлан даалттай байх шинэ нөхцөлийг журамд тодорхой заасан хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэж хяналт тавих үүргийг ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт, хэрэгжүүлэхийг ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад тус тус даалгасан байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсвийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний агентлаг болон аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл шат дараалсан сонгон шалгаруулалт явуулж санхүүгийн дэмжлэгийг хувийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, иргэдийн нийт 29 төсөлд олгожээ. 

Тухайлбал, Хэнтий аймгийн “Чингис хаан” хотын орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний байгууллага хог цэвэрлэгээнд 200 сая төгрөг, Баян-Өлгий аймгийн “АЗАТ” ХХК-д 200 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг банкаар дамжуулалгүй олгосноор мах боловсруулах үйлдвэр барьж, 70- 80 хүнийг ажлын байраар хангаж, Вьетнам, ОХУ, БНХАУ уруу мах экспортлож эхэлсэн байна. 

Гэтэл энэ үйлдэлд 2019 оны 11-р сарын 22-ны өдөр ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг, Нийслэлийн прокурорын газраас, “29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож 3,9 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” хэмээн Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж эхлэв. 


УИХ-Д НЭР ДЭВШСЭН БА АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ ХЭРХЭН АЖИЛЛАСАН ТУХАЙ: 

2020 оны 03-р сар 

Н.Номтойбаярт холбогдуулан нээсэн хэргийг Нийслэлийн прокурор Н.Мөнх-Од хянаж үзээд “гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна” хэмээн ЦЕГ, АТГ-ын ажлын хэсэгт буцаасан. 2020 оны 04-р сарын 28 СЕХ-оос 2020 оны УИХын сонгуульд Бие даан нэр дэвшигчдийн нэрсийг тус өдрийн 14:00 цагт хэвлэлээр олон нийтэд зарлав. 

2020 оны 04-р сарын 29 

Гэтэл хяналт тавьж байсан прокурор Мөнх-Од гэнэт солигдож Пүрэвдавга гэгч прокурор шинээр томилогдон, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж байгааг Номтойбаярт утсаар мэдэгдэж, АТГ-ын мөрдөгч Нямдагватай уулз гэжээ. Тухайн өдрийн 12:27 цагт Нямдавгатай уулзахад, “3.9 тэрбум төгрөгний хохирол учраагүй болох нь тогтоогдсон. Өөр асуудал байгаа т ул яллагдагчаар татсан тогтоолоо өөрчилсөн. Та танилцаад гарын үсгээ зур, мэдүүлэг өг” гэсэн байна. 

Номтойбаяр, “Наад шинэ тогтоолоос чин үндэслэлтэй буруутгах зүйл олсонгүй. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй. Нэгэнт тогтоолд өөрчлөлт орж байгаа бол нотлох баримтаа бүрдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байна. Мэдүүлгээ ирэх долоо хоногт өгье.” гээд гарын үсэг зуралгүй явжээ. 

2020 оны 04-р сарын 30 Хачирхалтай нь маргааш өглөө нь Номтойбаяраас мэдүүлэг, тайлбар авалгүйгээр “Яллах дүгнэлт” үйлдэж прокуророос шүүхэд хэргийг шилжүүлэхэд бэлэн болгож Номтойбаярыг ирж танилцахыг шаардсан боловч Номтойбаяр,“Үгүй. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн. Намайг гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байна. Авахгүй” гээд очоогүй байна. 

2020 оны 05-р сарын 1 

“ Яллах дүгнэлт ” - ийг Нийслэлийн прокуророос Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв. Энэ хууль бус үйлдлийг засаж залруулах хүсэлтийг Номтойбаяр НПГдарга болон УЕП-т гаргасан боловч хүлээж аваагүй. 2020 оны 05-р сарын 4 Чингэлтэй дүүргийн шүүхээс Номтойбаярыг шүүх дээр албадан ирүүлэх шийдвэр гарч ЦЕГ-ын ажилтан Билгүүдэй тэргүүтэй цагдаагийн бүрэлдэхүүн Номтойбаярыг хүчээр шүүх дээр авчирч “Яллах дүгнэлт”- ийг хүлээн авч, танилцахыг тулгав. Номтойбаяр: “Илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байхад, би та нарыг дагаж хууль зөрчиж танилцахгүй” гээд тулгалтыг эсэргүүцэв. 

2020 оны 5-р сарын 25 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 81-р тогтоолоор Номтойбаярыг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоолыг олон нийтэд зарлав. 

2020 оны 05-р сарын 28 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үер шүүгч Ренченхорол анхан шатны шүүх хурлыг 06-р сарын 26-нд зарласан ба “ мөрдөгч Нямдавгы г утсаар дарамталсан” гэх ямар ч үндэслэл, нотлох баримт дээр тулгуурлахгүйгээр өөрөө санаачлага гарган Номтойбаярыг хорих 461-р ангид 1 сар цагдан хорих шийдвэр гаргаж түүний гарт гав зүүв. Шүүгч Ренченхоролын энэ шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 35.2.1 заалтыг ноцтой зөрчив. 

2020 оны 7-р сарын 2 

Номтойбаяр шүүх хуралдааны өмнө шинээр хамтран ажиллах болсон өмгөөлөгч Должинсүрэнтэй уулзах гэсэн боловч түүнийг хэнтэй ч уулзуулахгүйгээр Чингэлтэй дүүргийн шүүхийн хонгил дахь цагдан хорих өрөөнд хорьж, цагдаагийн хүчлэн хамгаалалт гарган тусгаарлаж байгаад шууд шүүх хуралд оруулсан. 

Шүүгч Ренченхорол хууль бус шийдвэр гаргаж байгаад түүнээс татгалзаж, шудрага шүүгчээр солих хүсэлтийг тус дүүргийн ерөнхий шүүгч Мөнхбаярт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд шүүх хуралдаанд зөвлөлийн гишүүд зэрэг хамтран шийдвэр гаргасан болон ЗГын хуралдаанд Номтойбаярын ярьсан яри г хэсэгчилэн , гуйвуулж тайлбарласан Оюунтунгалаг гэгчийг шүүх хуралдаанд оролцуулах , өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй тул танилцах хугацаа олгох, шүүх хуралдаанд сэтгүүлчдийг оруулж нээлттэй ил тод явуулах хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч аль ч хүсэлтийг хүлээж авалгүй шүүх танхимаас сэтгүүлчдийг гаргаж хурлыг хаалттай явуулж эхлэв. Шүүх хурал хаалттай бөгөөд өмгөөлөгчгүй 4 хоног үргэлжлэв. 

2020 оны 7-р сарын 7 

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа, “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан,” санхүүгийн дэмжлэгийг олгохдоо “банкаар дамжуулалгүй, хүү тооцоогүй”, бусадтай бүлэглэж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж, Эрүүгийн Хуулийн 22-р зүйлийн 22.1.3- т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жил 5 сар хорих ял оноов. 

2020 оны 9-р сарын 8 

Үндсэн хуульд Монгол улсын иргэн шударгаар шүүлгүүлэх эрхтэй атал хүний эрхийг н о ц то й з ө рч и ж , Э р ү ү г и й н хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчсөөр байтал, шүүх ял оноосныг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч Номтойбаярын тайлбар, гомдлыг хүлээн авалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2020 оны 10-р сарын 12 

Нийслэлийн давж заалдах шатны шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандаад байна. 


ГЭМ БУРУУГИЙН ТУХАЙ: 

Номтойбаярыг өмөөрөх гэж хавтаст хэргээс өнгөтэй өөдтэйгий нь түүвэрлэсэнгүй. Гагцхүү шүүхийн шийдвэрүүд, хэргийн материал, нотл ох баримтад тулгуурласан ба өчүүхэн зүйл ч нууж эсхүл орхигдуулаагүй гэдгийг юуны өмнө онцлон хэлье.

 Номтойбаярыг Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн даргаар ажиллаж байхад тус зөвлөл 8 гишүүнтэйгээр 2017 оны 03-р сарын 21-ны өдөр хуралдаж, 3.9 тэрбумын “санхүүгийн дэмжлэг”-ийг хууль, журмын дагуу шийдвэрлэсэн. Мөн 3.9 тэрбумын “санхүүгийн дэмжлэг”-ийг “ банкаар дамжуулж, хүү тооцоогүй” х э м э э н З а с г и й н Га з р ы н 2016 оны 276-р тогтоолоор батлагдсан журмын 2-р бүлгээр зохицуулагддаг “жижиг зээл”- тэй илтэд хольж хутган гүтгэж шийдвэр гаргасан. Прокурор буюу улсын яллагч Пүрэвдавга, Мөнхгэрэл нар Номтойбаярыг “эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан” гэж үзсэн ба урвуулсан байдлыг хэрхэн яаж тогтоосноо бататгах нэг гэрчийн мэдүүлэг, нэг нотлох баримт гаргаж ирээгүй. Адаглаад эрх бүхий аудит зэрэг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт, тайлбар хийлгээгүй. 

Харин “2017 оны 03-р сарын 20-ны Засгийн газрын хуралдаанд Номтой баяр сайд З Г - ын гишүүдэд “банкаар дамжуулах” мэтээр танилцуулсан” х э м э э н Номтойбаярын ЗГ-ын хурал дээр, “ХЭД Сангаас хоёр аргаар санхүүжилт олгодог. Нэг нь банкаар дамжиж, хүү тооцдог. Урд нь хүү тооцдоггүй байсныг одоо 7-8%-ийн хүү тооцно. Өшөө нэг арга нь…” гээд санхүүгийн дэмжлэгийг ямар нөхцлөөр олгох талаар Засгийн газрын гишүүдэд тайлбарласан нь аудио бичлэгээрээ, хурлын тэмдэглэлээрээ байсаар байтал хэлсэн үгнээс нь хэсэгчлэн “банкаар дамжиж” гэснийг иш татаж, улаан цайм утга агуулгыг гуйвуулжүүн ийгээ ЗГ - ы н референт Оюунтунгалаг гэгч ямарч хамааралгүй хөндлөнгийн хүнээс Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд юу гэж ойлгосныг асууж, гэрчийн мэдүүлэг болгон ашигласан. Аливаа асуудалд хүний юу гэж ойлгосныг хөндлөнгийн хүнээр таалгаж болохгүй. 

Төслийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа тус газрын орлогч дарга Шижиржаргалаар ахлуулсан ажлын хэсгийг томилсон ба тус ажлын хэсэг нь дөрвөн удаа хуралдсан гэх боловч үнэндээ хоёр хуралдаж. Нэмэлт хоёр хурлын протоколыг хуралдсан мэтээр үйлдсэн, Шижиржаргал нь амралтаа авсан хойгуур, Нямдаваа нь ажлаа цалгардуулахгүй байх үүднээс ажлын хэсгийг удирдсан гэх зэрэг зөвлөлөөс өгсөн удирдамж зөрчсөн үйлдлүүд гарчээ. Нямдаваа нь удирдамж зөрчсөнөө шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. 

Зөвлөлөөс хяналт тавих үүргийг ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт даалгасан боловч хянасан гэж гарын үсэг зуран дээш нь уламжилснаар Номтойбаяр баталгаажуулах гарын үсэг зурсан байна. 

Эцэст н ь ЦЕГ, АТГ - ын хамтарсан ажлын хэсэг шалгаад 29 аж ахуйн нэгж, иргэдэд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хамааралгүй, 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй болохыг тогтоосон. 

Одоо ч 3,9 тэрбум төгрөг сохор зоосны хорогдолгүй төрийн мэдэлд байгаа ба энэ мөнгө Н . Номтойбаяраас хойшхи Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригийн үед ч адилхан хууль, журмын зүйл заалтыг удирдлага болгон 2018, 2019, 2020 онуудад шийдвэр гарган амжилттай хэрэгжүүлж ирсэн. С.Чинзоригийн гаргасан яг адилхан шийдвэрийг АТГын мөрдөгч Доржсүрэн 2020 оны 04-р сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл хянаж үзээд гэмт хэрэгт тооцоогүй нь ердөө хууль тэгш үйлчлэхгүй, үлс төрийн зорилго, захиалгаар Номтойбаярыг хэлмэгдүүлж байгаагийн тод жишээ юм. 

Чинзориг буруугүй бол Номтой баяр буруугүй . Номтойбаяр буруутай бол мөн Чинзориг буруутай. 


УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАХ НЬ: 

Шалгаж, шүүж болно оо. Гэхдээ хуулийн дагуу шудрагаар шалгаж, шүүсэн үү гэдэгт гол асуудал байна. Ер нь энэ эрүүгийн хэрэг мөн үү? МУ-ын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан эрхүүдийг, Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтууд илтэд зөрчигдсөн гэх мэт ноцтой зөрчлүүд олон байгаа ба Номтойбаяр эрх мэдлээ урвуулж гэмт хэрэг үйлдсэн биш харин Номтойбаярыг улс төрөөс зайлуулах санаархал, захиалгын гүйцэтгэгч болох мөрдөгч, прокурорууд, шүүгчид бүлэглэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан түүнийг хэлмэгдүүлж хохироогоод байгааг гэмт хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл байна. 

УИХ-аас шүүх улс төрөөс хараат байгаа хонгилын тогтолцоог халж, “Шүүхийн тухай хууль“-ийг сая баталснаар шүүгч томилсон эрх мэдэлтнийхээ хараат байдлаас гарч, шудрага ёсны цэвэр агаарыг шүүх танхимдаа оруулах боломжтой боллоо. 

Улсын дээд шүүх шүүхийнхээ нэр хүндийг хамгаалах зорилгоор өмнөх гаргасан доод шатныхаа шүүхийн хууль бус шийдвэрийг хаацайлан хамгаалах биш, харин хууль дээдлэн алдааг нь засаж залруулж, шүүх томилсон эрх мэдэлтнийхээ захиалгаар биш хуульд, гагцхүү хуульд захирагдаж Номтойбаярын гэм буруутай гэх үйлдлийг шудрагаар хянан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.98
    2021/01/21

    Н.Номтойбаят эрх чөлөө

    Хариулах