ЭМЯ-ны ажилтан коронавирусийн халдвар авсан тул 5 хүнийг тусгаарлалтад авлаа

Админ
2021/01/25

Эрүүл мэндийн яамны ажилтан коронавирусийн халдварт өртжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өнөөдөр шинээр илэрсэн 16 тохиолдлын нэг нь Эрүүл мэндийн яамны ажилтан байна.

Тиймээс Эрүүл мэндийн яамны хэмжээнд харуул хамгаалалт гээд нийт 128 ажилтанд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй байна.

Одоогоор таван хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан бол 20 хүнийг гэрийн ажиглалт, тандалтад байлгаж байгаа" гэв.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна