Б.Ану-Үжин: “Азтай заяа” бол миний мөрөөдлийн дүр

Админ
2021/01/26

И.НАРМАНДАХ

“MNB” телевизийн бүтээл “Хамгийн азтай үе” олон ангит киноны Азтай Заяа буюу Б.АнуҮжинтэй ярилцлаа. Тэрбээр Барселоны Театр урлагийн коллежд суралцан төгссөн бөгөөд “Хамгийн хөөрхөн охин” кинонд гол дүр бүтээсэн юм.

-Азтай Заяагийн дүрээр тань яриагаа эхлэе гэж бодлоо. Тус дүрийг хэрхэн авч байсан бэ?

-“MNB” болон “Nomadia Pictures”-ын хамтын уран бүтээл болох "Хамгийн азтай үе" олон ангит кино бол миний тоглосон гурав дахь кино. Анх найруулагч Н.Байгал эгч санал тавьсан. З ох и ол о о у н ш а а д ш у уд л зөвшөөрсөн. Азтай Заяа бол миний мөрөөдлийн дүр. Кинонд хоол хийдэг сцен их байсанд санаа зовсон. Учир нь би хоол хийхдээ тааруу. Тиймдээ ч баг хамт олон маань намайг эхэндээ хутгаа эв хавгүй барьж байна гэдэг байсан. Сүүлдээ хоол хийж сурсан шүү (инээв).

-Барселоны Театр урлагийн коллежид суралцаж төгссөн гэсэн. Цаашид мэргэжлээрээ эх орондоо ирж ажиллах уу?

-Театр урлагийн коллежид г у р в а н   ж и л   ж ү ж и г ч н и й мэргэжлээр суралцаад өнгөрсөн жил төгссөн. Цаашдаа Монголдоо м э р г э ж л э э р э э   а ж и л л а н а . Одоогоор буцах төлөвлөгөөтэй чартер нислэг хүлээж байна даа.

- Харь оронд амьдрах хэцүү. Хэл уснаас эхлээд таарч тохирохгүй зүйл их шүү дээ. Энэ бүгдийг хэрхэн даван туулдаг байв?

-Тийм шүү. Юуны түрүүнд маш их шантарсан үеүүд л санагдаж байна. Хэл, орчин гээд ер нь л чанга байсан. Анх сургуульд орохдоо надтай адилхан тэгээс эхэлж байгаа хүүхдүүд байгаа байх гэж бодтол бүгд ямар нэг өөрийгөө тодотгох авьяастай, маш чадварлаг байсан. Сургуулиа хаях талаар хэд хэдэн удаа бодсон. Багш нар маань гадаадын оюутан гэж харж үзэлгүй бусадтай адил шүүж явсны хүчинд хатуужиж их зүйл сурсан. Мөн жүжиглэх урлагийг харах өнцөг эрс өөрчлөгдөж маш гүн мэдрэмтгий болсон. Би их уйланхай. Орой орондоо орохдоо тухайн өдрийнхөө ө ө р и й г ө ө д ү г н э д э г. Өөрийгөө хэт хүчлэхгүй дараагийн боломжоо хайж асуудлыг маш нухацтай тайвнаар хоёр талаас нь бодож шийдвэр г а р г а д а г. Ж а а х а н сэтгэлээр унасан үедээ халуун ногоотой хоол идчихдэг.

- Б а г а а с а а жүжигчин болох хүсэлтэй байв у у. Урл а г и й н зам руу уруу т а т а г д а х б ол с о н г ол шалтгаан тань юу байв?

 -Анх эмээ маань жүжгийн дугуйланд хөтөлж оруулж байсан. Тухайн үед их л дургүй орсон. Гэхдээ зураг авалтын талбай болон хамтарч буй уран бүтээлчдээсээ, эргэн тойрны бүх зүйлээс суралцахыг мөн тус тусын ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа хүмүүсийг хараад бодол маань өөрчлөгдсөн. Анх найруулагч, зохиолч Л.Таванбаяр ахынхаа "Хамгийн хөөрхөн охин" кинонд проб өгч тэнцэж Зулгэрэл гэх охины дүрд тоглосон. Би анхны кинондоо ерөөсөө сандраагүй харин их догдолсон. Яг камерын өмнө гарахаараа огт сандардаггүй шууд л дүрдээ орж хамтран тоглож байгаа жүжигчинтэйгээ ажиллаж эхэлдэг.

-Жүжигчний дугуйланд оруулахад яагаад дургүйцсэн юм бэ?

-Орос гуравдугаар сургуульд сурдаг байхад хичээл их шахуу. 

Хажуугаар нь өөр зүйлд зарцуулах цаг, сонирхол ч байдаггүй байлаа. Тэр тусмаа урлагт бүр ч сонирхолгүй. Дугуйландаа хүртэл албаар хоцорч очдог байсан. (инээв) Би их ичимхий, олны дунд орохоор тухгуй санагддаг. Харин гэрийнхэн маань ярилцаж байгаад ахтай хамт дугуйланд явуулахаар болсон. Ах маань надад өөрийн мэдэлгүй явах сонирхол, мотивацийг өгсөн. Өөртөө итгэх итгэл , ол он хүмүүстэй харьцах замыг нээж өгсөн хүн дээ.

- Тэгвэл юунд их сонирхолтой хүүхэд байв. Бага насныхаа гэгээн дурсамжаас хуваалцаач?

 -Багадаа их шогч хүүхэд байсан. Ангийхантайгаа л найзалдаг, ангиасаа гардаггүй. Гэр сургуулийн хооронд л явдаг хүүхэд байлаа. Гэртээ ч гэсэн их дуугүй. Жүжигчин болно гэхэд ойр тойрныхон маань бүгд гайхаж хүлээж авсан. Уран зохиолын хичээл их сонирхолтой явагддаг байсан болохоор уран зохиолын багш болно гэж боддог байсан юм, уг нь.

-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ирээдүйд хүүхэд, дүү нартаа бэрхшээлтэй зүйл тохиолдох үед нь өөрийн туулсан зүйлээс жишээ авч урам өгч, хэцүү үеийг нь хамт даван туулахыг мөрөөддөг учраас одооноос бодолтой байж, нэрээ цэвэр авч явахыг хичээдэг. Олонд танигдахаар бол мэргэжлээрээ л танигдахыг хүсдэг. Тэр маань ч бага багаар биелж байгаад сэтгэл хангалуун байна.


75
143
108
3
0
14

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.