Зөн билигтэн Д.Мягмарбаяр: Би Оросын зөн билгийн тулаанд оролцоно

Админ
2021/02/06

А.МИНЖИН

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлье?

-Намайг Д.Мягмарбаяр гэдэг. Гучин настай  зөн билэгч, хар домч, энергийн засал эмчилгээ хийдэг.

-Анх ямар тохиолдлоор өөрийгөө зөн билэгтэй хүн гэдгээ мэдэрсэн бэ ?

-Сүнс маань намайг төрөхөд л өгөгдөлтэйгөө ирсэн гэдгээ мэдэрдэг. Багад хий юм харах, чихэнд сонсогддог байсан. Бага байсан болохоор нэг их анзаардаггүй байв. Хожим нь авианы бясалгалыг сонирхон судалсан. Долоон жил авианы бясалгалыг бясалгаад хоёр жилийн өмнө билгийн мэлмий нээгдсэн гэж хэлж болно.

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлвол Хэн гэсэн үг вэ?

-Дээд хүчний мэдээллийг дамжуулагч.

-Дээд хүч гэж юу вэ?
-Тухайн тухайн цаг үедээ билгийн мэлмий нь нээгдсэн Будда, Исүс гээд бид мэддэг. Бурхдууд гэж нэрлэдэг. Энэ хүмүүс дээд хүчтэй холбоотой, нэг тэнгэр дор оршдог буюу хүмүүсийнхээр бүх шашин нэг гэсэн үг.

-Зөн билиг гэдэг нь хүний зургаа дахь мэдрэхүй бүрэн ажилладаг болдог гэсэн үг үү?

-Хүнд 5 мэдрэхүй гэж бий. Билгийн мэлмий нээгдсэнээр зургаа дахь мэдрэхүйг хөгжүүлэх боломжтой болдог.

-Удам дамжсан эсвэл өгөгдөлтэй байж зөн билигтэн болдог гэж ойлголт байдаг. Таны жишээнээс чадвараа хөгжүүлснээр зөн билигтэн болох боломжтой гэсэн үг үү?

-Хүн бүрт зөн билгийн чадвар тодорхой хэмжээнд өгөгдсөн байдаг. Монгол хүнд бүр ч илүү бий. Үүнийг бясалгалын хүчээр хөгжүүлж болдог учир заавал удам дамжсан байх албагүй.

-Билгийн мэлмий нээгдэх үед чинь ямар мэдрэмж төрсөн бэ ?

-Долоон энергийн хүрдний гурав дахь мэлмийн чакра анх нээгддэг. Анх нээгдэхэд мэлмийгээр галд шатаж байгаа юм шиг халуун оргисон мэдрэмж ирсэн. Билгийн мэлмий нээгдсэнээр дэлхийн мэдлэгийн сан руу нэвтэрч бүхий л өнгөрсөн болон ирээдүйг тольдоно гэсэн үг.

-Тэгэхээр хүний нүдэнд харагдахгүй албин чөтгөр ч юмуу тийм зүйлийг харах уу?

-Тийм. Ерөнхийдөө гурван ертөнц бий. Дэлхий, там, завсрын ертөнц гэж. Там нь дэлхийн  таталцлын хуулиараа сүнсний хөгжлөөрөө дорой сүнснүүдийг нас барсных нь дараа там руу татчихдаг гэсэн үг юм. Энэ мэтчилэн астрал аялал анх хийдэг байхад надад дээд түвшнийхэн харуулах зүйлсээ харуулж байсан.

-Астрал аялал гэдгээ  тодруулбал?

-Астрал аялал гэж зүүд, төсөөллийн ертөнц хоёрын голд байдаг.

-Астрал ертөнцөөр яаж аялдаг  юм бэ?

-Бясалгалын төлөвт оршиж байж аялна. Мөн хамгаалт хийдэг. Хэрэв хамгаалт хийлгүй аялвал  сөрөг эрчим, энерги сорогч муу зүйлсүүд наалдчихдаг. Энэ нь надад маш муугаар тусна.

-Хамгаалт гэдэг нь...?

-Зан үйлийн хамгаалалт. Таван махбодийн хамгаалалт хийнэ. Мөн бодол санаа цэвэр байж тухайн астрал аяллаар аялна.

-Сүнсний дахин төрөлтийн тухай яриач?

-Сүнсний хөгжлөө дээшлүүлэх гэж хүн дахиж төрдөг. Хүн амиа хорлох юм уу эсвэл цаг бусаар хүн нас барвал эх дэлхий тэнцвэрээ хангахын тулд завсрын ертөнц рүү илгээдэг. Харин сүнсний хөгжил нь  бүр дорой хүмүүс нь там руу илгээгддэг.

-Завсрын ертөнцөд орсон сүнсэнд гарах боломж байдаг уу?

-Ерөнхийдөө сүнсний хөгжлөө дээшлүүлж байж гарна. Зарим нь гацчихсан байх нь ч бий. 

-Завсрын ертөнц нь энгийн нүдэнд харагдахгүйгээр бидэнтэй зэрэгцэн оршдог уу?

-Тэдгээр сүнснүүд бидний ертөнц дээр цуг оршихын зэрэгцээ буг чөтгөр, албин, тийрэн болсон байдаг. Өөрийн хүслээ хангахын тулд хүний биед орж хүсэл шуналаа хангаж, энергийг нь сордог. Ахиж төрөхийг хүсдэггүй сүнснүүд ч бий. Шөнө дунд 03:00 цагаас завсрын ертөнц нээгддэг гэж үздэг.

-Сүүлийн үед  зарим бөө онгод тэнгэрээ биш албин биедээ оруулчихдаг гэдэг. Энэ үнэний хувьтай гэсэн үг үү?

-Мэдлэг дутмаг болон хэт хувийн эрх ашгийн төлөө буруу хүн дээр очиж, буруу зүйл өөртөө наалгуулах тохиолдлууд олон. Ер нь Монголын бөө нар жинхэнэ онгод тэнгэрээ оруулсан нь ховор. Олонх нь  завсрын ертөнцийн сүнснүүдийг биедээ оруулчихдаг. 

-Харин таны сүнсний хувьд?

-Би өөрийнхөө сүнсийг астрал сүнс гэж нэрлээд байгаа. Энэ нь маш олон төрөлт дамждаг тэр хугацаандаа олон мэдлэгийг өөртөө цуглуулсан байдаг. Тэр мэдлэг нь миний төрөлт дээр задарч байгаа гэсэн үг юм. Тэр бүх мэдлэгийг би олон нийтэд түгээх үүрэгтэй. 

Яаж үүргээ биелүүлэх вэ гэвэл хүмүүст тус болох, үйл хийх. Энэ ч утгаараа Оросын зөн билгийн тулаанд оролцох гэж байгаа. Үүргээ биелүүлж тэр гэрлийг түгээнэ. Астрал сүнс гэдэг маань сонгогдсон сүнс. Болох ёстой юм болдгоороо болдог шиг нээгдэх цаг нь ирэхээр нээгдсээр байгаад ийм түвшинд хүрсэн.-Чадвараа хөгжүүлнэ гэхээр хүмүүс сургалтад сууж өөрийгөө хөгжүүлдэгтэй адилтгаж болох уу?

-Болно. Цаашдаа зөн билгийн мэдрэмжтэй хүүхдүүдэд зориулсан сургууль нээх бодолтой байгаа.

-Тэгвэл хүссэн хүн сүнсний чадвараа хөгжүүлээд билгий мэлмийгээ нээчихэж болох уу?

-Билгийн мэлмийг шууд нээж болдоггүй. Хүн өөрөө бохир бодолгүй цэвэр тунгалаг байж нээдэг. Өөрийгөө цэвэрлэж чадаагүй хүн солиорол тусна мөн муу юм наалдахдаа их. Мөн зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө хүн луйвардах, худал мэдээлэл хэлэх зэргээр буруугаар ашигладаг хүн их байдаг. Тийм болохоор хүссэн хүн бүхэнд бас нээгдээд байхгүй.

-Монголчуудын хүн чанар их муудаж байна гэдэг. Бид эргэн тойрноо харахад тийм ч сайхан амар тайван бус байна. Энэ юутай холбоотой вэ?

-Монголчууд тэнгэр заяатай ард түмэн. Гэхдээ үүнийгээ дааж чаддаггүй худал хуурмагаар хучигдсан. Энэ бол нэг ёсны муу үйлийн үр юм. Үйлийн үр гэдэг нь өвчин зовлонд ээрэгдэж, “өт хорхойндоо” баригдаж байгаа нь үйлийн үртэй холбоотой. Дэлхий ээжийгээ хайрлахгүй, сөнөөж,  устгаж муу эрчим болгон хувиргаж байна. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Хүний хүсэл шуналаас болж үйлийн үрэндээ баригдаж байна. Эдгэдэггүй өвчнүүд үйлийн үртэй холбоотой. Жишээ нь хорт хавдар бол хүний ус эрчим бузарлагдсанаас болно. Таван махбодь бохирлогдож бузарлагдаж байна. Гал махбодь гэхэд хамгаалах эрчимтэй гэтэл үүнийг устгах эрчим буюу галд өртөх, шатах галын аюул  болгож ашиглаад байна.

-Тэгвэл сайн үйлийн үр гэж байгаа биз дээ? 

-Хүнд тодорхой оногдсон тавилан гэж байдаг. Хүний хувь тавилангийн 70 хувь нь өөрөөс нь, 30 хувь нь сүнсний холбоосноос шалтгаалдаг. Сүнсний холбоос бол тухайн хувь тавилангаараа холбогдсон хүмүүсийг хэлдэг.  Үүнд сайн,  муу үйлийн үр аль аль нь харагддаг.

-Зөгнөлүүдээ яаж бичдэг вэ, биeлсэн зөгнөлүүдээсээ хэлээч?

-Эхнээсээ биeлж байгаа гэхэд болно. Шууд хэлж болох, хэлж болохгүй зүйл гэж бий. Зөгнөл далд утгатай ирдэг.

-Танд ковидтой холбоотой мэдээлэл ирж, зөгнөл мэдрэгдэж байсан уу ?

-Би жилийн өмнө фэйсбүүк хуудсандаа бичиж байсан. Би шууд хэлдэггүй, шүлэглэж хэлдэг.

-Ковид Монголоос хэзээ байхгүй болох вэ ?

-Үүний хариулт болгож жилийн өмнө зөгнөж бичсэн дөрвөн мөртөө уншъя.

... Далд бодлогын вирус

Далбаануудыг багтаа нэмсээр

Дахин шинэ хувирлуудад шилжин тэлсээр

Дарамт айдсаар борчуулын шугамыг хүлэн

Тэнцвэрийн оч хүртэл системээс арчина. (2020 оны 02.22) Ямар нэг тэнцвэр хангагдаж дуусахад ковид замхарна.

-Та Оросын зөн билгийн тулаанд орно гэлээ. Түүнийг зүгээр л нэг шоу нэвтрүүлэг гэж сонссон уу?

-Шоуны хувьд тодорхой хэмжээний тавилт мэдээж байгаа. Гэхдээ түрүүлж байгаа хүмүүс нь огт чадваргүй хүмүүс биш шүү.

-Нэг удаагийн түрүүлсэн хүн нь тэмцээний хариуг хэлж өгсөн гэж твиттер хуудаснаа бичсэн байсан.  Энэ талаар ямар бодолтой байна вэ ?

-Тэр бол тухайн хүний шийдвэрээс болж гаргасан зүйл. Хэт далд ертөнцөд итгүүлж болохгүй гэсэн улсын бодлогын зүгээс зөн билгийн тулааны эсрэг хийсэн бодлогын чанартай зүйл.

-Та зөн билгийн тулаанд оролцоод ямар байранд орохоо харж байна уу?

-Миний чадвар бол түрүүлэх хэмжээнд байгаа. 

Гол нь шоу гэдэг утгаараа намайг  шууд түрүүлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ яг тухайн агшинд надад мэдээлэл ирнэ шүү дээ.

-Тэгвэл та дээд хүчнээс хариултаа ямар агшинд авдаг вэ ?

-Бясалгаж байгаа тайван үе эсвэл сэтгэл санаа тогтворгүй үе гээд янз бүрийн байдлаар авна.

-Зөн билэгтэн бүр өөр зан үйл хийдэг. Та үзэхдээ ямар зан үйл хийдэг вэ?

-Зан үйл хийдэггүй шууд үздэг. Туслах болгож европ гаралтай эртний бичээстэй чулууг                   ашигладаг.

-Энэ чулууг хаанаас авдаг вэ?

-Чулууг нь аваад дээд хүчнээс ирсэн мэдээллийн дагуу дээрх тэмдэгтийг нь өөрөө бүтээсэн.

-Таны шивээсүүд ямар утга  учиртай вэ ?

-Бүгд миний далд ертөнцтэй холбоотой. Духан дээр байгаа нь мэлмийний хамгаалалт. Тулаанд ороход бусад зөн билигтнүүдээс мэлмий рүү дайралт ирдэг түүнээс хамгаалж байгаа юм.

-Нэг сониуч асуулт асууя. Зөн билигтэн хүн гэргийгээ яаж сонгох бол?

-Сүнсний холбоосоор татагдаж ирдэг.

-Та их сургууль төгссөн үү ? Мэргэжлээрээ ажиллаж үзсэн үү?

-Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Надад оноогдсон үүрэг болохоор мэргэжлээрээ ажиллах шаардлага гараагүй.

-Хар дом гэж яг юу юм бэ? 

-Зан үйлийн чанартай гарт баригдах зүйлийг ашиглан хийж байгаа засал номыг хар дом гэдэг. 

Хар дом нь  муу үйл хийдэг гэж бодох нь  буруу ойлголт шүү.

-Хүмүүс хэн нэгнийг хорлох гэж танд хандсан тохиолдол байдаг уу ?

-Зөндөө.  Юуны өмнө тэр хүнийг үзнэ.  Үнэхээр болохгүй зүйл хүсч байвал буцаадаг.

-Гэхдээ хийдэг хүмүүс байдаг шүү дээ?

-Хэрвээ хүн хараал хийж байгаа бол, хийлгэж байгаа  бол үр хүүхдэдээ дааж давшгүй муу үйлийн үрийг цуглуулж өгч байна гэсэн үг. Үхлийн дараа цагаан,  улаан гэрлийн шугамаар тэд бүгд  шүүгдэнэ.

-Аз жаргалгүй гэр бүл олон байдаг. Сэтгэл хөдлөлөөрөө гэрлэчихсэн гэх юм уу. Бас салалт их байна…?

-Үйлийн үртэй холбоотой. Бас сүнсний холбоос биш байсан гэсэн үг.

-Сүнсний холбоосыг яаж мэдрэх вэ ?

-Сүнсний холбоос тухайн хүнд өөрт нь мэдрэгдэнэ. Сайн анзаарах, мэдрэх хэрэгтэй.

-Яагаад хүн хүчирхийлэгч болдог вэ?

-Хүчирхийлэгч бол нийгмийн бүтээгдэхүүн.  Давхар  далд ухамсар нь доголдчихсон яваа гэж ойлгож болно.

-Хүний санаанд оромгүй аймшигтай гэмт хэргүүдийг үйлддэг. Энэ  хүний биед хүний сүнс биш албин чөтгөр орчихсон гэж ойлгож болох уу ?

-Тийм. 

Гал хамгаалалт нь унтарчихсан, зориг тэмүүлэлгүй болчихсон хүмүүс албин тийрэнд биеэ алдахдаа амархан байдаг. Үүнээс хол байхын тулд сөрөг энергитэй уран бүтээлүүд болон сөрөг бүхнээс хол байх хэрэгтэй.-Онгод тэнгэр гэж яг хэн юм бэ?

-Онгод тэнгэр гэж сүнсний хөгжил нь тулчихсан дахиж дэлхийд төрөх шаардлагагүй сүнсийг нэрлэж байгаа юм. 

-Хүн бодол санаа, үг, үйлдлээрээ үргэлж үйлийн үр цуглуулж байдаг. Тэрийгээ амьд насандаа үүрч барахгүй болохоор  үр хүүхдэд нь дамжин очдог гэдэг үнэн үү ?

-Үнэн.

-Таны зөгнөсөн зүйлсээс чинь биелсэн ямар тохиолдол байна вэ ?

-Галын аюулаас болж олон хүн үхэхийг харж байна гэж 12-р сарын 17-нд фэйсбүүк хуудаснаа оруулсан. Энэ өдрөөс хойш олон галын аюул учирсан.

-Энэ жил Монголд болох нэг зөгнөл хэлээч?

-Тухайн үед мэдээлэл ирэх үед бичнэ.

-Там гэж байгаа юм чинь диваажин гэж байгаа гэсэн үг үү?

-Диваажин гэдэг нь сүнсний хөгжил дээшлээд дээд оршихуй болохыг хэлж байгаа юм.

-Шинжлэх ухаанаар бол бид 5D ертөнцийн үед амьдарч байна. Таны хувьд хэдэн хэмжээст ертөнцөд аялдаг гэсэн үг вэ?

-Үүнийг би хэмжмээргүй байна. Гэхдээ хамгийн дээд хэмжээстэд байгаа гэж бодож байна.

-Та ном гаргана гэсэн үү?

-Сүүдрийн яруу найргаар бичсэн зөгнөлүүдээрээ ном гаргана. Өмнө нь биччихсэн зөгнөлүүд байгаа.


282
115
205
45
12
53

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.13
    2021/02/25

    Зоригийн хэргийг ард түмний өмнө лайв хийгээд үзэз хараад өг шоронд байгаа содном чимгээ гэх хүмүүст буян болно цахим сүлжээнд нийтлэгч энэ хүндээ энэ асуултийг хүргэнэ үү

    Хариулах
  • 139.5.216.26
    2021/02/25

    Зүгээр л нэг тэнэг

    Хариулах
  • 49.0.142.231
    2021/02/24

    Ямар мундаг залуу бэ Дүүдээ амжидт рүсь(

    Хариулах
  • 124.158.66.36
    2021/02/20

    Зөв өнцөгөөс гаргалгаа хийжээ. Илүү сайн хөгжүүлээрэй. Амжилт...

    Хариулах
  • 202.126.90.97
    2021/02/19

    Маш чухал зүйлийг уншиж ойлголоо холбогдох утасны дугаар байна уу

    Хариулах
  • 202.126.90.23
    2021/02/15

    hvchtei energytei zun bilegch shig sanagdsan.shizophren e geed onoshtoi dvv maani ene zaluu deer ochood ilaashirsan.odoo ew ervvl bolj eldew himiin emnees salsan daa.

    Хариулах
  • 202.126.90.23
    2021/02/15

    .

    Хариулах
  • 139.5.218.180
    2021/02/14

    iluu dutuu nurshilgui todorhoi zuv onovchtoi hariulj bga uurig n her hun be gedeg n haragdaj bn mash mundag huu bn

    Хариулах
  • 139.5.218.180
    2021/02/14

    setgegdel bichsen zarim humuus oilgohgui bh shig bn hun bitgii doromjilnuu er n tugs hun odogor bhgui bga bugd hicheej bga ene huud harin ch iim zaluhan bj amidraliin il dald buhnig iim zalugara uhaarsan aihtar sunsnii chadamj bn sn uuriiguu hugjuulj bn mongolchuud uursniiguu hugjuulbel bugd iim boloh chadamj bii burhanlag garaltai mundag ulsuud shuu uuriiguu sn hugjuulj zuv yavj humuust tus bolj chadaj uurtu itgeltei bgad n bayr hurgey mongolchuuda bie bieniige demjij yavtsgaay saini muug n medehgui bga bol duugai l bai

    Хариулах
  • 139.5.218.180
    2021/02/14

    mash zuv yaridag dald ertuntsiig sn meddeg hun bn yarianasa chadvartaibgedeg n andashgui bn iim mundag humuus olon bolosoi mongolchuud maani bugd gegeeresei gej husej bn amjilt husey

    Хариулах
  • 202.55.188.41
    2021/02/14

    Бөөрөнхий хариулжээ, чадвартай хүн биш гэсэн үг.

    Хариулах
  • 202.9.40.75
    2021/02/14

    Хүн хорлуулахаар зөндөө хүн очдог гэдгийг уншаад ой гутаж байна. Монголчууд чинь юу болчихоо вэ. Тийм хөгийн санаатай хүмүүс олон байна гэдэг чинь нөгөө цагаан цайлган уужим сайхан сэтгэлтэй ард түмэн гээд байдаг худлаа болох нээ.

    Хариулах
  • 64.119.16.84
    2021/02/14

    Ene zun bilegteintei yaaj holbogdoh ve, utas hayag n bn uu, bayarllaa

    Хариулах
  • 202.126.90.31
    2021/02/13

    yag vzdeg yum bilee.ene zaluu hvn mundag yum bilee neg vzvvlj baisan bvhniig l newt heldeg mundag sanagdsan

    Хариулах
  • 66.181.186.67
    2021/02/12

    Boogiin talaar gesen shvv

    Хариулах
  • 66.181.186.67
    2021/02/12

    Ene harin shan hudlaa shaadag hvvhed bna daa. Hezee budda esvss gej bsiin. Hvmvvs yagaad muu amidraad bgaa. Ter burhan geed bgaa luivarchidiig shvteed. Boogii. Talaar yu ch alga setgvvlch yum uu hen asuusiin muu yum bnaa

    Хариулах
    • 202.21.107.52
      2021/02/20

      Hha buddaa esvs gj gegeersen hvmvvs bsin shd yum unshaach

    • 64.119.16.193
      2021/02/12

      ???

  • 64.119.16.193
    2021/02/11

    Bilgiin melmii

    Хариулах
  • 66.181.184.166
    2021/02/07

    Энэ хүний фб хаяг нь юу вэ

    Хариулах
    • 66.181.185.132
      2021/02/09

      Myagmarbayar Dimaa

  • 192.82.75.16
    2021/02/06

    Худлаа луйварчин.

    Хариулах
    • 66.181.161.29
      2021/02/19

      amjilt husey olon hund tus boloroi

    • 64.119.16.193
      2021/02/11

      yaltachgvi newt shuwt vzdeg ym ble shvv