iPhone 13-т удаан хүлээсэн функц бий болно

Админ
2021/02/17

М.ХҮСЛЭН

Шинээр гарах “iPhone 13” гар утас ямар ямар функцтэй байх тухай “Apple Insider” мэдээлсэн байна. Нэрт блогер Макс Вайнбах “Everything ApplePro Insider-ээс авсан мэдээллээсээ хуваалцжээ. Түүний мэдээлснээр, “iPhone 13”-т байх чухал функцуудын нэг байнга асдаг дэлгэц (“Samsung”-ийн Always-On Display аналоги шиг) аж. Ингэснээр дэлгэцт цаг, тэжээлийн заагч болон янз бүрийн мэдээлэл гарч байна. “Insider”-ын мэдээллээс харахад “iPhone 13”-ын дэлгэцийн нягтрал 120 герц болно. “iPhone 12”-ыг бүтээхэд компани дээрх функцээс татгалзсан. 

Учир нь уг функц цэнэг их зарцуулдаг гэж үзэж байв. Харин “iPhone 13”-ын дэлгэц цэнэгээ хадгалдаг горимтой бөгөөд LTPO технологийг ашиглаж хийгдсэн. Түүнчлэн “iPhone 13” утасны дээд хэсэг нь жижигхэн байх тухай мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, смартфоны ар талын самбарыг ч сайжруулах аж. Шинэ гар утсанд мөн автомат астрофотографийн болон хөрөг зургийн шинэ горим байж магадгүй гэнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна