Өмнөд Солонгосын ихэр волейболчид багаасаа хөөгджээ

Админ
2021/02/19

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ.  Ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл гэжээ.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсч байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэв.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ.

Волейболын үндэсний шигшээ багийн хоёр ихэр тамирчин волейбол тоглож оноо авсныхаа дараа бүжиглэдэг онцлогтой бөгөөд энэхүү үйлдлийг үзэгчид нь эерэгээр хүлээн авдаг юм.




 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна