Мэргэжлийн сүмогийн халдвар авсан бөхчүүд эдгэрч, бэлтгэлдээ оржээ

Админ
2021/02/22

Мэргэжлийн сүмо бөхийн өнгөрөгч нэгдүгээр сарын хацү башёг 65 бөх “Ковид-19”-ийн халдвар авсны улмаас өнжсөн билээ. Тэгвэл халдвар авсан бөхчүүдийг дахин шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарч бүрэн эдгэрсэн байна. Ийнхүү тэд ирэх харү башёд зодоглоход бэлэн болжээ.

Дөрвөн дэвжээний 65 бөх халдвар авсны дотор ёкозүна Хакүхо М.Даваажаргал багтаж байсан. Өдгөө тэрбээр эдгэрч, бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Мөн Арашио дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ эдгэрсэн бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би эдгэрсэн. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Ирэх башёд сайн барилдах болно. Дэвжээн дээр юу хийж чаддагаа харуулахыг хүсч байна” хэмээн ярьжээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна