​Вакцины нэмэлт хангамжийг худалдан авахад БНЭУ туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ


Монгол Улс “Astra Zeneca” вакцины 150 мянган тунг Энэтхэг улсаас өнөөдөр хүлээн авсан билээ. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх “Astra Zeneca” вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэлээд бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас “Ковид-19”-ийн вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь  Энэтхэг Улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Вакциныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх нар  болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна