БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакцин хүлээн авлаа

Админ
2021/02/23

БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй албаныхан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт хүлээлгэн өглөө.

Тус вакциныг одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрлөө аваагүй байгаа бөгөөд баталгаажмагц вакцинжуулалтдаа ашиглана гэдгийг УОК-оос мэдээлсэн. Энэхүү 300 мянган тун вакциныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.

Монгол Улс өчигдөр БНЭУ-аас 150 мянган тун АстраЗенека вакциныг хүлээн авсан бөгөөд өнөөдөр вакцинжуулалтыг эхлүүлнэ. 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна