“NASA” Ангараг гарагаас ирсэн анхны видео бичлэгийг үзүүллээ

Админ
2021/02/23

АНУ-ын сансар судлалын үндэсний агентлаг “NASA” тэртээх холын Ангараг гарагаас ирсэн видео бичлэг, фото зурагнуудыг нийтэд үзүүллээ.

Видео бичлэгт өнгөрсөн долоо хоногт Ангарагт хүрсэн “Perseverance” робот станцын газардах үйл явцыг харуулсан байна. Ангарагийн агаар мандалд орсны дараа шүхэр дэлгэгдэж байгааг “Perseverance” станц дээр байрлуулсан камер харуулжээ.

Дараа станц Ангарагийн гадаргууд алгуур ойртож, эцэст нь “Sky crane” өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж, уян холбоосоор станцыг доош буулгажээ.

Тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллах үеэр Ангарагийн гадаргуугаас тоос босож, газардсаны дараа “Sky crane” станцаас нисэн холдож байгаа нь видеонд бичигдэж үлдсэн байна.

Мөн Ангарагийн гадаргуу дээр буусны дараа авсан панорама зургийг NASA үзүүлжээ.

NASA-гийн “Jet Propulsion Laboratory” робот станцаас нийт 30 Gb хэмжээтэй 23,000 орчим зураг хүлээж авсан байна. Үүнээс 4,500 орчим зургийг дээрх видео бичлэгийн хамт NASA өөрийн цахим хуудаснаа байрлуулжээ.

 

Эх сурвалж: nasa

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна