Гэр шатаж бага насны хоёр хүүхэд нас барлаа

Админ
2021/02/23

Монгол гэр шатаж, бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар 5 ханатай гэр 02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээлэл аймгийн Онгой байдлын газарт ирсэн байна. Гал түймэрт малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, иргэн А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.

Амгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна