Ираны цөмийн байгууламжид хяналт тавина

Админ
2021/02/23

Цөмийн энергийн асуудлаарх олон улсын агентлагийн (МАГАТЭ) дарга Рафаэль Гросси Тегерантай хэлэлцээр явуулсны дараа Иран НҮБ-ын мэргэжилтнүүдийг цөмийн байгууламжуудад нэвтрүүлэхээр тохироцжээ . Гэхдээ “Хязгаарлагдмал байдлаар хянах боломжтой” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Тегеран энэ сарын 23-ныг хүртэл АНУын зүгээс хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол, МАГАТЭ-гийн шинжээчдийг Ираны цөмийн байгууламжуудад нэвтрүүлэхгүй хэмээн анхааруулсан. Үүнд, АНУ болон цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурсан Европын орнууд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Ираныг уг алхмаас татгалзахыг уриалсан аж. МАГАТЭ - гийн тэргүүн Рафаэль Гросси хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээрийг амжилттай болсныг онцолжээ. Р.Гросси Тегеранд айлчлах үеэр Ираны өндөр албан тушаалтнууд болон АНУ-ын эрх баригчдын 2015 оны цөмийн хэлэлцээрт эргэж ирэх асуудлыг хөндсөн байна. Ираны хэвлэлд мэдээлснээр Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф “Талууд өөрсдийн үүргийг биелүүлж байвал, Тегеран хэлэлцээрт бэлэн” гэжээ. АНУын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Иран хэлэлцээрийн ширээнд суух тухай Вашингтоны саналд хариу өгөөгүй байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Жо Байден иранчуудтай цөмийн хөтөлбөрт хатуу хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа. Уг санал хүчинтэй хэвээр. Учир нь, бид асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэдэг” гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна