Мьянмарт бүх нийтээрээ ажил хаялт зарлаад байна

Админ
2021/02/23

Мьянмарт улсад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж байгаа бөгөөд гудамжинд олон мянган хүн гарцгааж, хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон төрийн эргэлтийг эсэргүүцэж байна. Цэргийн хүчнийхэн жагсагчдыг эрсдэлтэй алхам хийж байгааг удаа дараа анхааруулсаар байна. "Жагсаал удирдагчид хүмүүсийг үхэл рүү нь түлхэж байна" гэж тэд телевизийн мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн болсноос хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Frontier  хэвлэлийн эрхлэгч Томпсон Чаугийн хэлснээр одоо болж байгаа жагсаалд бүр олон хүн оролцож байгаа. Жагсагчид ихэнх замуудыг хааж, дэлгүүрүүд хаалгаа барьжээ. "Энэ бол томоохон хэмжээний ажил хаялт болж байна. Хүмүүс ажилдаа явалгүй жагсаалд оролцож байна" хэмээн Чау ВВС ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж: ВВС

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна