ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-нд эхэлнэ


ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар, орон даяар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн "ЦАХИМ ЗӨВЛӨХ" портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. 

Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.Тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар:

  • Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх;
  • 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах;
  • Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах  боломжтой юм.

0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна