Олон улсын шонхрын уралдаанд анх удаа Монгол хүн оролцжээ

Админ
2021/02/23

Европт хөл бөмбөгийн Аваргуудын лиг UEFA, Хойд Америкт Сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээн NBA, Монголд Эрийн гурван наадам гэдэгтэй адил Арабын Нэгдсэн Эмират улсын  үндэсний спортын нэг төрөл нь Шонхрын уралдаан ажээ.

Шонхрын уралдаан нь олон улсын шинж чанартай болж улам хөгжсөөр байгаа. Том, жижиг маш олон тэмцээн Арабын Хойгийн орнуудад бүтэн өвлийн турш болдог ч үүнээс “Falconry Olympia” гэж нэрлэгдсэн Ерөнхийлөгчийн Алтан Цом “President Golden Cup” нь Арабд гэлтгүй одоогоор дэлхийн хамгийн том тэмцээн юм.

Тэгвэл уг нэр хүндтэй тэмцээнд Монгол хүн анх удаа оролцсон бахдам сайхан үйл явдал болжээ. Г.Доржлхагва нь Биологч, шувуу судлаач мэргэжилтэй төдийгүй өвөг дээдсийн мартагдсан соёл болох шувуулахуйг сэргээн хөгжүүлэхээр сүүлийн 4 жил хичээллэж байгаа юм. Тэрбээр энэ тэмцээнд орохын тулд Аль Раффа гэх Багтай бүтэн жилийн турш бэлтгэл хийн шонхор сургаж хоёр төрөлд орсон юм. Шонхроо Герман, Серби улсаас авчээ. Учир нь Олон улсын тэмцээний дүрмэнд зөвхөн нарийн шалгуураар, фармын үржүүлгийн, гарал үүсэл нь тодорхой шонхрыг оролцуулах хатуу дүрэмтэй байдаг аж. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна