10 тэрбум төгрөгийн хоёр нисдэг тэрэг худалдаж авсан н.Нямбаяр гэгч хэн бэ

Админ
2021/02/23

Хоёрдугаар сарын 17-ны өдөр цахим ертөнцөөр гаалиар орж ирсэн гэх нисдэг тэрэгний зураг олны анхаарлыг татсан. Уг нисдэг тэрэгний тухай эх сурвалжаас тодруулахад “Тус онгоцыг “Sky jet” гэх компани оруулж ирсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлт нь Замын-Үүдийн гаалийн газарт хийгджээ.

Мөн энэ сарын 9-нд “Mongolian Airway” компани тус загварын нисдэг тэргийг оруулж ирсэн байна. Ингэснээр он гарсаар хоёр ч ижилхэн загварын нисдэг тэрэг гаалиар орж иржээ. Тус онгоц “Airbus Helicopter H130” маркын онгоц бөгөөд 3.3 сая ам.долларын үнэтэй аж. Монгол төгрөгөөр 10 тэрбумын үнэтэй нисдэг тэргийг ямар компани, ямар хүн захиалсныг судлаж үзэхэд 2020 оны зун Замын-Үүдийн боомтоор 3 сая ам.долларын H125 загварын цоо шинэ нисдэг тэргийг оруулж ирсэн “Ай Жит” компанийн н.Нямбаяр гэгч байжээ. Тэрбээр мэргэжлийн нисгэгчээр АНУ-д суралцсан бөгөөд Монгол Улсад нисдэг тэрэгний түрээсийн үйлчилгээ үзүүлдэг анхны компанийн эзэн аж.

Одоогоор хувьдаа 3-5 нисдэг тэрэгтэй, гадны чинээлэг жуулчид болон эрх бүхий албан тушаалтнуудад үйлчилгээ үзүүлдэг байна. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ай Жит” компаниар үйлчлүүлж холын аймгууд руу нисдэг тэрэг хөлөглөн очсон. н.Нямбаяр нь чадварлаг нисгэгч бөгөөд монголд хувьдаа нисдэг тэрэгтэй цөөхөн хүний нэг. Тэрбээр нисдэг тэрэгийг дуудлагаар жолооддог байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна