​Н.Цолмон : Монгол тамирчид UFC-тэй гэрээ байгуулна гэдэгт итгэдэг


Таеквондогийн ОУХМ, Ази тив, Дэлхийн аварга Насанбаярын Цолмонтой ярилцлаа.

- Уншигчдад өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлье.

- Намайг Насанбаярын Цолмон гэдэг. 24 настай. Эрх зүйч мэргэжлээр ажилладаг. Олон Улсын таеквондогийн “Төгс эр зориг” клубт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ОУХМ Н.Баярмөнх дасгалжуулагчдын дор 15 дахь жилдээ бэлтгэл сургуулилтаа хийж байна.

- Яагаад тамирчин болохоор шийдсэн бэ ?

- Багадаа зодоонтой кино их үздэг байсан минь тулааны спортоор хичээллэх шалтгаан болж өгсөн юм болов уу гэж боддог. Эрэгтэй хүүхэд биеэ хамгаалах чадвартай, бие бялдрын хөгжил сайн байх хэрэгтэй гээд аав маань энэ спортоор хичээллүүлж байлаа.

- Энэ спортоор хичээллээд ямар давуу талыг олж авав ?

- Тулааны спортоор тууштай хичээллэх нь тэсвэр тэвчээр, хатуужил, өөрийгөө ялж, бусдыг хүндэлж сурахаас гадна бие бялдрын хувьд эрүүл чийрэг эрч хүчтэй байх давуу талтай.

-  Тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юу ?

- Ирэх гуравдугаар сард болох MGL-1 FC 15-р тулаанд 70 кг жинд оролцохоор бэлтгэлээ хийж байна.

- Таеквондогоос холимог тулааны төрлөөр өрсөлдөх анхны хүн гэж сонссон энэ талаар яриач ?

- Анхных гэдэг буруу мэдээлэл. Өмнө нь манай холбооноос хэд хэдэн тамирчид холимог тулааны тэмцээнд оролцсон. Ер нь тулааны спортын давуу тал нь тухайн тамирчин өөрөө чадвартай, мөн хичээж чадвал аль ч тулааны төрөлд хөрвөж өөрийгөө сорих боломжтой байдаг.

- Тулааны спортоор хичээллээд ямар амжилтууд гаргаж байв ?

- Тамирчин болсон үеэс Улсын долоон удаагийн аварга, ААШТ-с 2 алт 1 мөнгө, ДАШТ-с алт мөнгөн медаль хүртсэн.

- Хөл хорионы үеэр бэлтгэлээ хэрхэн хийж байв. Өдөр тутмын бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ ?

- Ажлын хажуугаар боломжгүй учраас ихэвчлэн оройн цагаар бэлтгэл хийх бүртээ аль болох чанартай, ур чадвараа сайжруулахыг зорьдог. Карентины үед гэртээ хөнгөн бэлтгэл л хийж байна даа.

 

- Чөлөөт цагаа бэлтгэлдээ зориулдаг уу ?

- Үгүй ээ. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. Хамт кино үзэх, агаарт гарах, дуу хөгжим сонсох дуртай.

- Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг талаар хуваалцаач ?

- Тулаан миний хийх дуртай зүйл тул сэтгэл зүйн хувьд байнга бэлэн байдаг гэж хэлж болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олон гэх мэт эргэн тойрны хүмүүс дэмждэг болохоор тулалдах хүсэл нэмж өгдөг.

- Тулааныхаа онцлогийн талаар... ?

- Ийм давуу талтай, тийм онцлогтой гэж ярихаасаа илүү харуулахыг хичээдэг.     

                                                - Тулааны спортоор хичээллэдэг тамирчин бүрт UFC-д тулалдах мөрөөдөл байдаг байх. Таны хувьд ?

- Олон тамирчид UFC-д тулалдахыг мөрөөддөг байх. Гэхдээ энэ миний мөрөөдөл биш ээ харин үзэх дуртай шүү. Монгол тамирчин UFC-д гэрээ хийгээд тулалдаад эхэлчихсэн байгааг харахад манай улсад мундаг тамирчид төрөн гарч ирж байгааг харуулж байна. Цаашдаа ч гарч ирэх болно. Монголчуудын цусанд нь тулаанч, дайчин чанар байдаг болохоор UFC гэх дэлхийн том холбоотой олон Монгол тамирчид гэрээ үзэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

- Мөрөөдөл гэдэг хүнийг зорилгод нь хүргэх хамгийн чухал зэвсэг болж өгдөг. Таны мөрөөдөл юу вэ ?

- Мөрөөдөл олон бий. Олон Улсын Таеквондогийн спортыг хүн бүрт таниулж, олон сайн тамирчин бэлдэхийг хүсдэг. Тамирчныхаа хувьд өөрийн амжилтуудыг илүү ахиулахыг зорьж байгаа.




37
63
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна