Биеэ үнэлсэн гэх "Дори" хүний эрхийн үндэсний комисст хандлаа

Админ
2021/02/25

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийгмийн сүлжээнд хууль, шүүхийнхэнтэй холбоотой бичлэг тархсан. Мөн өчигдөр тухайн бичлэгийн үргэлжлэл бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан.

Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар нь хөл хорио тогтоосон үед архидан согтуурсан, биеэ үнэлэлт зохион байгуулсан ёс зүйгүй үйлдэл ил болж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр уг бичлэгтэй холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: "Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно. Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.

Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье" гэжээ.

Тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар өчигдөр мэдээлэл хийсэн.

Зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн гүтгэж байгаа нь хууль бус байна гэж миний үйлчлүүлэгч хэлсэн. Тус мөнгө найзуудтай холбоотой өр авлага байсан гэж үйлчлүүлэгч хэлсэн. Холбогдох төрийн албан хаагчдын нэр хүндэд орцны камерын бичлэг ашиглан гутаан доромжилж болохгүй." гэсэн юм.

Өчигдөрхөн тухайн бичлэгт гарсан "Дори" гэгчийн өмгөөлөгч ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ гомдол гаргасан гэдгээ мэдэгдсэн бол эмэгтэйн үндсэн хуульд заасан суурь эрх зөрчигдсөн гэж үзэн ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ ХАНДСАН гэх мэдээллийг холбогдох эх сурвалж өглөө.


0
0
4
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна