Долоон хүүхэдтэй Хятад хос 155 мянган ам.доллараар торгуулна

Админ
2021/02/25

Хятадын хоёр хүүхдийн бодлогыг зөрчин долоон хүүхэдтэй болсон хос 155 мянган ам.доллартай тэнцэх торгууль төлөхөөр болжээ.

Өдгөө 34 настай бизнес эрхлэгч Жан Ронрон болон түүний 39 настай нөхөр нийт таван хүү, хоёр охинтой гэнэ. Олон хүүхэдтэй болж, хоёр хүүхдийн бодлогыг зөрчсөнийхөө төлөө тэд нутгийнхаа захиргааны байгууллагад төлбөр төлөх ёстой болжээ. Төлбөр төлөхгүй бол хүүхдүүдийн хоёроос бусдад нь албан ёсны бичиг баримт, гэрчилгээ олгохгүй бөгөөд нийгмийн ямар нэг үйлчилгээ авах боломжгүй болох аж.

БНХАУ 1979 оноос хойш хүн амынхаа өсөлтийг багасгахын тулд нэг айл нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2015 онд буюу 36 жилийн дараа цуцалсан юм. Түүнээс хойш Хятадад нэг айл дээд тал нь хоёр хүүхэдтэй байх хууль үйлчилж эхэлсэн билээ.

Эх сурвалж: SCMP.COM


0
0
0
0
1
8

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна