Лэди Гага нохойг нь олж өгсөн хүнд хагас сая доллар өгнө

Админ
2021/02/26

АНУ-ын алдарт дуучин Лэди Гагагийн нохойг хулгайлсан хэрэг гарлаа. Тодруулбал, Лос Анжелес хотод Лэди Гагагийн нохойг салхилуулж байсан асрагчийг нь буудан, франц буллдог үйлдвэрийн хоёр нохойг нь хулгайлсан байна. Одоогоор буудуулсан хүний биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд зэвсэгт этгээд гар буугаар гал нээсэн аж.  Лэди Гага гурван нохойтой, нэг нь халдлага болох үеэр зугтсаныг дараа нь цагдаагийн ажилтан олсон байна. Кожи болон Густав хэмээх нэртэй нохдыг эргүүлэн авчирсан хүнд хагас сая долларын шагнал амлалаа. Лэди Гага уг хэрэг болох үеэр Ромд кино зураг авалтад оролцож байжээ.  Лос Анжелес хотын цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтэн машинтайгаа Боулевард уруу явсан байж болзошгүй. Гагагийн нохойг анхнаасаа хулгайлахаар төлөвлөсөн эсэх тодорхой биш байна хэмээн мэдээлсэн байна.  Ташрамд дурдахад, Лэди Гагагийн "Miss asia" нэртэй нохой нь албан ёсны инстаграм хаягтай аж. 

 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна