Ерөнхий сайд БНУУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Админ
2021/02/26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав.

Монголч эрдэмтэн хүн Элчин сайдаар ажиллаж буйд Ерөнхий сайд баяртай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцинжуулалт зэргийн талаар товч мэдээлэл өгөв.

“Эүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Борбала Обрушански илэрхийллээ.

Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, соёл, түүний дотор түүхэн цуврал кино бүтээх зэргээр хамтран ажиллах талаар санал солилцов.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна