Хоёрдугаар сард анхны бороо орсон ховор үзэгдэл боллоо

Админ
2021/02/26

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод өнөөдөр энэ оны анхны бороо оржээ. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр тус аймагт цельсийн 10-15 градус дулаан байсан аж.

Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ  “Бороо орсон талаар мэдээлэл бидэнд ирээгүй ч аймгийн урд хэсгээр борооны үүл ажиглагдаж байна. Энэ бол бороо орох өндөр магадлалтай гэсэн үг. Мөн өнөөдөр агаарын температур Цельсийн +10-аас +15 хүрсэн нь бороо ороход нөлөөлсөн болов уу. Энэ жилийн хувьд хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Ер нь хоёрдугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол” гэлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна