Д.Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлэв

Админ
2021/03/02

М.ХҮСЛЭН

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаасаа буусны дараа анх удаа 2024 онд болох сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Хоёрдугаар сарын 28-нд Орландо хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр үг хэлэхдээ, өөрийнхөө Бүгд найрамдах намын лидерийн байр сууриа бэхжүүлэхийг хичээж, шинэ нам байгуулах тухай мэдээллийг ч цухуйлгажээ. “Та нартай хамт тэмцэхээр шийдсэн. Бид шинэ нам байгуулна. Бидэнд Бүгд найрамдах нам байгаа. Манай намын эв нэгдэл улам хүчтэй болж, бэхжиж байна” хэмээн Д.Трамп онцлов.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа дахин буруушаад, шинэ төрийн тэргүүн Жо Байденыг шүүмжилжээ. Шинэ засаг захиргааны ажлыг “сүйрэл” хэмээн нэрлэсэн байна. Д.Трамп улс төрөөс явахгүй байгаа болон өөрийнх нь дараа сонгогдсон төрийн тэргүүнийг байнга шүүмжилдгээрээ АНУын бусад Ерөнхийлөгчөөс ялгардаг аж. Харин Цагаан ордон Д.Трампын үгийг нухацтай авч үзэхгүй гэж мэдэгдсэн билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна