ИНЕГ  143 саяар ОО цаасны тендер зарлажээ

Админ
2021/03/02

ИНЕГ гурван өрөө байрны мөнгөөр буюу 143 сая төгрөгөөр 00 цаас, салфетка, даавуу худалдан авах багц тендер зарласан байна.  Тодруулбал,  ИНЕГ  2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  143,535,115 төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлажээ.  

Улмаар “Грандмакс” ХХК-ийг шалгаруулж, 2020 оны долдугаар сарын 10-нд “Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ” байгуулсан аж. Гэрээнд захиалагч талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нийлүүлэгч талаас “Грандмакс” ХХК-ийн захирал Ц.Болормаа төлөөлөн гарын үсэг зурсан байна.

Тус тендерт тусгаснаар ахуйн цэвэрлэгээний, цэвэрлэгээний, даавуу, зэв арилгагч гэсэн  дөрвөн багцын нийт үнэ 143 сая 535 мянга 115 төгрөг. Багцууд тус тусдаа үнэтэй аж.  Гэрээ байгуулснаас таван сарын дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр “Грандмакс” ХХК руу 8 сая 118 мянга 010 төгрөг шилжүүлсэн баримт шилэн дансанд байгаа юм.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.71
    2021/03/05

    худлаа байлгүй дээ.үнийн дүнг мэдэж байгаа н иэдээлэл дотроосоо бичиж дээ

    Хариулах