Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэн гэртээ нас баржээ

Админ
2021/03/02

Гуравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд 13108 шинжилгээ хийснээс 48 тохиолдол илэрч Монгол Улсад бүртгэгдсэн тоо 3000 боллоо. Халдвар авсан хүмүүсийн 2330 нь буюу 77,6 хувь нь эдгэрчээ.

Тэгвэл коронавирусний халдвартай нь тогтоогдон эмчлүүлж байсан Баянзүрх дүүргийн иргэн гэртээ гарсныхаа дараа нас баржээ. Эл хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягтай 67 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амьсгал хураасан байжээ. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Улмаар ХӨСҮТ-д 14 хоног хэвтэн эмчлүүлж байгаад хоёрдугаар сарын эхээр гэртээ гарсан байжээ.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.



0
0
0
1
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.