Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна

Админ
2021/03/03

Японы тэрбумтан Юсаку Маезава сарыг тойрон аялах Элон Маскийн "SpaceX" төслөөр хамт явах найман хүнийг хайж эхэллээ. Тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа "Би хамт аялах хүмүүсээ хайж байна. Хэн ч байж болно" гэх  бүртгэлийн цахим холбоосыг байршуулжээ. Хамгийн чухал нь Маезава бүх зардлыг өөрөөсөө гаргах бөгөөд түүнтэй хамт хөлөгт суух хүмүүс үнэгүй нисэх аж. Энэхүү сарыг тойрох аялал нь 2023 онд болохоор төлөвлөгдсөн юм.  Япон тэрбумтантай хамт аялалд явах хүмүүст хоёр шалгуур тавигдах бөгөөд эхнийх нь ямар ч нөхцөлд байсан бусдад тусладаг, нийгмийн идэвхтэй байх, удаах нь багийн гишүүдээ дэмжиж, хүсэл эрмэлзэл нэг байх ёстой аж. 

Ноён Маезава онлайн хувцас загварын сайтын үүсгэн байгуулсан бөгөөд 2020 оны Форбес сэтгүүлийн судалгаагаар Япон дахь баячуудын 22-р байрт бичигдсэн байна. Одоогоор тэрээр хэдэн төгрөг төлж байж сарыг тойрох аялалд явах нь тодорхойгүй ч төслийн удирдагч Элон Маскийн хэлснээр маш их мөнгө орох аж. 

Эх сурвалж: BBC


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна