Ихрүүдийн ижил хувь тавилан

Админ
2021/03/03

Р.ЖАРГАЛАНТ

1950-1960 оны үед ихэр хоёр Лондон хотын зохион байгуулалттай гэмт хэргийг толгойлж байжээ. Тэд “Фирм” нэртэй бүлэглэлтэйгээ хамтран хулгай, дээрэм, аллага, айлган сүрдүүлэх гээд төрөл бүрийн гэмт хэрэг хийж байв. Тэднийг Рэжи, Ронни Крей гэнэ. Эцэг Чарли Крей нь улс орноороо хэрэн хэсэж наймаа хийгээд гэрийн бараа үл харна. Ихэр хоёр цэрэгт алба хааж ирээд ахаасаа мөнгө зээлж бильярд тоглодог газартай болсон байна. 60- аад оны эхээр шөнийн клубтэй болж хууль ёсоор бизнес эрхлэх болов. Хурц догшин авиртай Ронни 1966 оны тавдугаар сард гэгээн цагаан өдөр олон хүний нүдэн дээр Ричардсон гэдэг өнөр бүлийн Жорж Корнелл гэгчийг буудаж орхисноос их дуулиан шуугиан болон хэвлэлүүдэд мэдээлж, хүмүүс амны зугаа гаргах юмтай болсон ч гэрч болж хэн ч мэдүүлэг өгөөгүй тул Ронни шоронд орсонгүй. 1967 оны есдүгээр сар Ронни нь хүн алж, цогцсыг нь гол руу шидчихжээ.

Сүүлдээ Роннигийн сэтгэцийн байдал дордсоор 1979 онд эмнэлэгт хэвтсэн ч 1995 онд зүрхний өвчнөөр амьсгал хураав. Режи нь 2000 онд шоронгоос гарч найман жилийн дараа хорт хавдрын улмаас хорвоог орхисон аж. Ихэр Крей нарын амьдралаас Жон Пирсон гэгч “Харгис хатуу байх урлаг: Ихэр Крей мандаж, мөхсөн нь” гэсэн ном бичжээ. Уг номоор 1990 онд “Ах дүү Крей” гэсэн кино ч бүтээж. Эхэнд өгүүлсэн Чарли Крей гурван хүүтэй юмсанж. Том нь мөн Чарли нэртэй, ухаалаг, ажилсаг, чамбай эр, сайн бизнесмен, хууль зөрчлөө ч болгоомжтой хандах тул цагдаа нарыг сандаргахгүй байж чадна. Түүний дараа 1933 оны аравдугаар сард хоорондоо 10 минутийн зайтай төрсөн Режи, Ронни хоёр зартай дээрэмчин болж, цаг хугацаа өнгөрөх тусам Лондоны гэмт хэргийн ертөнц тэднийг гарт орж ирсээр байлаа. Ер нь аль ч ард түмэнд ах, дүү дээрэмчдийн тухай яриа домог байдаг аж. Түүнд өгүүлснээр бол “яс модыг” нь ах, дүү нар “зангидсан” дээрэмчид онцгой догшин хэрцгий байдаг бололтой. АНУ-ын нутаг дэвсгэр дээр бий болсон ах, дүү нарын анхны гэмт хэргийн бүлэглэлүүд ийм л байж. Тусгаар тогтнолын төлөөх дайны жилүүдэд цусан төрлийн хамаатнуудаас бүрдсэн хоёр бүлэг гарч ирсэн байна. Доаныхны гэх бүлэг зургаан хүнтэй байв.

Эд Английн талын засаг захиргааг талархдаг, тэдний эрх ашгийн төлөө тагнуул туршуул хийнэ, тэгэхдээ өөрсдийн олз ашгийг үл мартана. Тэднийг 40 орчим хүний аминд хүрсэн, эмэгтэйчүүд, хүүхдийг ч өршөөж байгаагүй гэлцдэг. Энэ бол аль 1700-гаад оны сүүлч, 1800-гаад оны эхэн үед болсон явдал. Тэгвэл Режи, Ронни хоёр тэднээс 100 жилийн дараа энэ ертөнцөд ирсэн байна. Тэдний төрж, өсөж өндийсөн Ист-Энд нь Лондон хотын хамгийн ядуу, гэмт хэрэг их гардаг, ертөнцийн булан бүрээс ирсэн элдэв цагаачдын үүр болсон дүүрэг байв. Ихэр хоёр эхлээд зодолдож сурахыг эрмэлзэв. Үүнд ээжийнх нь талын өвөө Жимми Ли ихээхэн нөлөөлж. Энэ хүн боксчин байж, бас чамлахааргүй амжилт олж байсан аж. Режи, Ронни хоёрын бий болгосон билльярд тоглуулах газар нь тун удалгүй гэмт хэрэг үйлддэг орон байр болж хувирчээ. Энд зодоон нүдээн болно, ууж согтуурна, хулгайлсан эд зүйлээ хадгална. Нөгөө “Фирма” гэж нэрлэсэн дээрэмчдийн бүлэгт их тохьтой томоотой гэгдэж явсан ах Чарли нь ч элссэн аж. Энэ бүхнийг Ронни нь үндсэндээ толгойлно, тэр “хурандаа” гэдэг хочтой ч болов.

Тэрбээр яаж ч мэдэхээр зан араншинтай, согтуурах, мансуурах нь үүнд их нөлөөлнө. Өөрийнх нь үгнээс зөрөхийг үл тэвчинэ. Өдөр хоног өнгөрөх бүр цухалдуу, дүнсгэр, сэжиглэмтгий хүн болж байгаад Режи санаа зовно. Нэг удаа зоогийн газар муудалцсанаас Ронни гар буугаа гаргаж буудсан ч аз болоход хүн оносонгүй. 1956 оны намар ихэр хоёроос авсан машинаа наймаачин өөр хүнд зарсан чинь тэр нь бүрэн бус байснаас наймаа буцах, мөнгөө эргүүлж авахыг шаардсанаас Ронни бас л буу зэвсэгтээ хүрч, хохирогч цагдаад хандав. Роннигийн оронд Режи цагдаа нар дээр очиж байж шоронд оролгүй өнгөрсөн байна. Оны эцэс болоход “Фирма” нь бусад бүлэглэл, мөрийтэй тоглоомын нууц клуб, хулгайчдын үүр, уушийн газар, дэлгүүрүүдээс татвар авдаг, Лондоны хамгийн аюултай бүлэг болсон байна. Ихэр хоёр гэмт хэргийн нэгэн өрсөлдөгчөө зодсоноос Ронни гурван жил шоронд суув.

Режиг буруутай гэж үзсэнгүй. Ронни Лондонгийн шоронд загас усандаа байгаа юм шиг л байв. Тэнд ёстой хаан шиг байж. Гэтэл түүнийг Уайт аралд байх өөр шоронд шилжүүлжээ. Роннигийн хувьд хүнд, хэцүү цаг ирэх нь тэр. Сэтгэцийн байдал нь эрс дордов. Өөрийг нь алахыг хүсээд байгаа мэт санагдана. Тэгээд амиа хорлох талаар бодох болжээ. Эмч нар үзээд сэтгэцийн хувьд эрүүл бус болохыг нь нотоллоо. 1957 оны эцсээр авга эгч Роза нь өөд болов. Ихэр хоёрыг гардаж өсгөсөн хүмүүсийн нэг болох энэ эмэгтэйд тэд их хайртай байсан юмсанж. Үүнийг дуулаад Ронни бүр галзуу мэт болж тааралдсан хүн рүүгээ дайрч довтлох болжээ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлж албадан эмчлэв. Өөрийгөө дээдлэх, түүхэн алдар цуутай хүмүүстэй өөрийгөө адилтгах өвчин гэж байдаг. 

Аттилла хаантай Ронни өөрийгөө дүйцүүлэх болсон байлаа. Энэ үед Крей нарын ажил үйлс өөдрөг байв. Сэтгэцийн өвчтэй Роннигоос хөндийрснөөр Режи бизнесийнхээ мөрийг сэтгэл хоёрдолгүйгээр хөөж, ах Чарли нь ч тусалж байлаа.Гэхдээ төвөг удах нь нэмэгдээд байгаа ч Роннигоо юу гэж хайхралгүй орхих вэ дээ. Түүнийг амиа хорлох гэж байна гэх сэтгэл түгшээсэн мэдээ Лонг-Гроув эмнэлгээс байсхийгээд ирнэ. Энэ нь шорон биш болохоор дэг журам нь сул, харуул хамгаалалт байхгүй. Ням гарагт ойр садных нь хүмүүс эргэж ирж, өрөөнд нь орж хоол, унд идэж, ярьж хөөрч суух нь чөлөөтэй. Режи нэг удаа Осборн гэдэг найзаа дагуулан Ронни дээр очив. Удалгүй Режи явж Осборн, Роннитой үлджээ. Гэтэл эмнэлгээс Ронни гараад явчихсан, Режи үлдсэн нь тодорхой болох нь тэр. Ийнхүү Ронни ор мөргүй алга болжээ. Осборн, Режи хоёрыг баривчилсан ч тэднийг буруутгах боломж байсангүй. Тэд муу юм ер хийсэнгүй, Ронни цай авчрахаар гал тогооны өрөө рүү явсан хойгуур хүлээгээд л сууж байж, харин Ронни эргэж ирсэнгүй. Харамсалтай нь Ронни эрх чөлөөтэй удаан байж чадсангүй. Режи түүнийг хотоос гадагш найзынхаа байранд нуугаад байтал нөгөөх нь хөрш рүүгээ дайрчээ. Эмч “Хэзээ нэгэн цагт хүн ална. Оройтоогүй дээрээ эмнэлэгт хүргэж өг. Сэтгэцийн өвчин нь хүндэрч” гэж хэлсэн аж. Ронни өдөрт хоёр шил архи ууж, тайвшруулах эм хэрэглээд зогсохгүй амиа хорлох гээд байх болов. Тэгээд Режигийн тэвчээр барагдаж, Ронниг цагдаад өглөө. Эцсийн эцэст Ронни гэмт хэрэгтэн биш ердөө л сэтгэцийн өвчтэй хүн болсон байна.

Английн хууль ийм хүмүүст энэрэнгүй ханддаг шүү дээ. Ингээд Ронни сул чөлөөтэй болж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Режигийн бий болгосон бүхнийг сүйтгэж эхэлжээ. Бизнесийн түншүүд рүү нь нударга зангидан дайрч, юм л бол зодоон цохион хийнэ. Түүнчлэн Режигийн гэргийд ихэд дургүйцнэ. Энэ бүсгүй удам сайтай, гэмт хэргийн ертөнцтэй ямар нэг холбоо сүлбээгүй. Ронни бэлгийн уламжлалт бус чиг хандлагаасаа шалтгаалж э м э г т э й х ү н д д у р г ү й б а с харанхуйгаас айдаг учир шөнө ганцаараа байхыг хүсдэггүй, тэгээд хар, шар, хятад... гээд янз бүрийн залуус их цуглуулна. Буруу гарын нэгэн бизнесмен “Эсмералдас Барн” гэдэг клубээ Режид өгөв. Ингэснээр ах дүү Крей нар томоохон бизнесмен гэгдэж, нэр алдартай хүмүүсийн тоонд орох болжээ. Тэдний анд нөхдийн дунд Жуди Гарленд, Фрэнк Синатра нар болон Парламентын хоёр танхимын гишүүн ч байх болсон байна. 1 9 6 0 - а а д о н д Л о н д о н д амьдралын шинэ хэвшил, шинэ хүмүүс бий болж, ах, дүү Крей нар цаг үеийнхээ баатар нь байх болов. Тэд дээдсийн амьдралыг дээрэмчдийнхтэй хослуулах болов. Шинэ хэлбэрээр ажиллав. Эхлээд өөрийн тавиул хүний нэр дээр арилжааны бүтэц бий болгон хэдэн сар татвараа хэл амгүй төлж, банкнаас авсан зээлээ эргүүлж өгнө. Дараа нь бараа зээлээр авч хямд үнээр зарсаар аяндаа дампуурна.

Нөгөө тавиул хүн банканд данс нээлгэнэ гэдгийг мэдсээр шоронд явна. Ах дүү нар ашгаа хувааж авсаар л байна. Нэг удаагийн ийм ажиллагаа нь л Крей нарт 100 мянган фунтийн ашиг оруулна. Ах дүү нар бас хамгаалалтын алба байгуулж, өөрийн хүмүүсийг шөнийн клуб, зоогийн газар, томоохон дэлгүүрүүдэд хамгаалагчаар ажиллуулж орлого олох боллоо. Үүндээ эрдэн өөрсдийгөө хуульд ч дийлдэхээ больсон гэж бодох болжээ. Үүнийг дэвэргэх мэт үйл явдлууд ч тохиолдоод байж. Тухайлбал, Ронни нэг удаа машин хулгайлаад ял зэмлэл хүлээсэнгүй. “Sunday mirror” сонины сэтгүүлчид Консерватив н а м ы н н э р т э й з ү т г э л т э н лорд Бутбийг (ижил хүйстэн гэгддэг) Роннитой унтсан гээд биччихсэнийг эсэргүүцэж ах, дүү хоёр шүүхдээд тус сониноос 40 мянган фунт авчээ. Дараа нь “Sunday mirror” сонинд бичсэнтэй адил Ронни лейборист намаас сонгогдсон депутат Том Драйберг хоёрын тухай яриа Лондоноор нэг дэгдэхэд ганц ч сонин энэ талаар мэдээлсэнгүй. 1965 онд нэгэн клубийн эзнээс ах, дүү нар бизнес хийсний өөрсдөд нь оногдох хувь орлогоо шаардсан чинь цагдаад ханджээ. Энэ хэргийг Леонард Рид гэдэг Крей нарыг шоронд суулгачих гэж ихэд хүсдэг шүүгч шийдэхээр авчээ.

Гэвч хүчирхэг дээрэмчин ах, дүүсийн эсрэг мэдүүлэг өгөх хүн олдсонгүй. Ял ногдуулж чадсангүй. Ах, дүү Крей нар нэг дайллага хийж таньдаг бүхнээ урьсны дотор нөгөө шүүгч Рид ч ирж. Шүүгч дээрэмчдийн дайллагад ямар хүмүүс ирдгийг мэдэх хүсэлтэй байлаа. Гэтэл папарацци нар Ридийн зургийг авч, дээрэмчдийн наргианд оролцож буй ахлах шүүгчийн зураг сонин бүр дээр гараад ирдэг байгаа. Шүүгч элэг доог болох нь тэр. Ах, дүү Крейгийн бизнес ж и л и р э х т у т а м х ү р э э г э э тэлж, Америк, Франц болон бусад улсаас мафийнхан ирж хэлхээ холбоо тогтоох болов. 1960-аад оны дундуур тэд олон улсын хэмжээний далд бизнест толгой цохих боллоо. 1965 онд Монреалийн банкийг дээрэмдэхэд Крей нар НьюЙоркийн мафийн гэр бүлийг мөнгө, үнэт цаасаа Лондонд угаахад нь тусалжээ. Тэгтэл тансаг харшид султан шиг амьдарч явсан Ронни согтуурч, мансуурч дахин хяналтаас гарав. Яваандаа Режидээ улам бүр нөлөөлж, замыг нь алдуулж байлаа. Бас нэг дээрэмчдийн бүлэг толгойлдог, өрсөлдөгч ах, дүү Ричардсонтой муудалцав. Энэ залуус хүн зовоох тарчлаах гаж донтой, сэтгэцийн хувьд ч эрүүл бус улс байв.

Тэд хүнийг зодож нүдээд орхихгүй, санаандаа хүрэхийн тулд удаан тамлаж, шүдийг нь бахиар сугалж, хумсыг хуулдаг, хурууг нь тайрдаг муухай амьтад байжээ. Режи хүн алахаас ч буцахаа байж ирэв. Жек Маквитин гэгч дэнчинг нь аваад бусдын гараар захиалгат аллага үйлдүүлдэг этгээдийг хороох саналыг Режидээ Ронни нь тавьжээ. Режи 1967 оны аравдугаар сард Маквитийг хуурч гэртээ авчраад толгой руу нь буудах гэтэл буу нь хоёр ч удаа гацсан тул түүнийг хутгалж орхисон байна. 1968 оны тавдугаар сарын 8-нд Режи, Ронни болон “Фирм”- ийн 15 дээрэмчнийг баривчлав. Шүүгч энэ удаад хүмүүс ярьж эхлэх байх гэж бодсон нь оносон б а й л а а . Г э р ч , х о х и р о г ч и д мэдүүлж эхлэв. Ах, дүү хоёрыг насаар нь хорих болов. Хамгийн том Чарли Крей нь долоон жилийн ял авлаа. Роннийг албадан эмчилгээнд явуулжээ. Режийг онц аюултай гэмт хэрэгтэн гэж үзээд оноох ялд нь ямар нэг хөнгөлөлт үзүүлсэнгүй. 1975 онд суллагдсан Чарли Крей хар тамхи дамласан хэргээр 1974 онд шоронд дахин орж 2000 оны дөрөвдүгээр сарын эхээр тэндээ амьсгал хураав. Ронни Крей 1995 оны гуравдугаар сарын эхээр өвчнөөр нас баржээ. Режи Крей 2000 оны наймдугаар сарын 26-нд шоронгоос гараад аравдугаар сарын 1-нд хорвоог орхив.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна