Г.Чимэгсүрэн: Сэтгэл зүйгээ сайн бэлтгэвэл ямар ч хэцүүг даваад гарна

Админ
2021/03/03

Г.ЭНХГЭРЭЛ

Гардан тулааны спортын мастер, ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Сургалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Чимэгсүрэнг шинэ танил буландаа урилаа.

-Та гардан тулааны спортын мастер. Бүсгүй хүний хувьд ийм мэргэжил сонгож эрчүүдээс дутахгүй ажиллаж, амжилт гаргаж байгааг чинь хараад бахархах сэтгэл төрдөг юм?

-Баярлалаа. Би 2016-2019 онуудад Хилийн 0303 дугаар тусгай салбараас ажлын гараагаа эхлэсэн. Энэ үедээ гардан тулаан, буудлагын спортоор хичээллэсэн юм. Ажиллах хугацаандаа олон тэмцээн, уралдаанд оролцож Ерөнхий сайдын нэрэмжит практик буудлагын тэмцээнд багааараа мөнгө, ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн. 2019 оноос Дотоод хэргийн их сургуульд дамжааны захирагч багшаар томилогдон ирж ажиллаж байна. Анх ирэхдээ ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх хариуцлагатай, чухал үүрэг оногдсон учир чадах болов уу гэж өөртөө эргэлзэж, айж байлаа. Харин 2020 онд тэргүүний дамжааны захирагч багшаар шалгарсан явдалд улам их урам зориг төрсөн.

-Охидыг ирээдүйн офицер болоход бэлтгэж байна шүү дээ. Ажиглаад байхад цэргийн сургуульд ихэвчлэн эрэгтэй багш байдаг. Дамжааны багш нь эмэгтэй хүн байхаар сонсогч охидын хувьд илүү ойр, амар байх?

-2019 онд томил огдож ирээд сонсогч охидоо хариуцан ажиллаж байсан бол 2020 оноос Цагдаагийн сургуулийн 1 дүгээр дамжааны 220 гаруй сонсогчийг хариуцан ажиллах болсон. Миний хувьд тэд хүүхдээс минь дутахааргүй эрхэм санагддаг. Гэмт хэрэгт өртчих вий, өвдчих вий ч гэж айна. 

Ээж, эгч, найз шиг нь л байхыг хичээдэг дээ. Хэцүү зүйл тохиолдвол, шантарвал, асуудал гарвал надтай ярилцаж бай гэж их хэлдэг. Гэвч сонсогч охид хэзээ ч шантарч байгаагүй. Аливааг хурдан сурдаг, гярхай, хатуужилтай. Эмэгтэй сонсогч шантарч сургуулиа орхиж байсан тохиолдол байхгүй.-2019 он марш тактикийн тэмцээнээр эгч Г.Цэцэгсүрэн ДХИС-ийг, та тусгай ангиа төлөөлж гүйсэн нь үнэхээр бахдам байлаа. Тухайн үед өөрт тань ямар мэдрэмж төрж байв?

-Үүнийгээ би хүн бүрт заяахгүй хувь тохиол гэж боддог. Аав минь бурхан болсон ч овгоор нь овоглож дуудуулах үнэхээр сайхан байдаг. Би аавынхаа алдрыг энэ насандаа хэзээ ч гудайлгахгүй, сайнаар дурсагдаж амьдрах юм сан гэж хүсдэг хүний охин үр. Гүйж байхдаа “Ухаан алдаж унатлаа гүйнэ. Тэр болтол яагаа ч үгүй байна” гэж өөртөө хэлдэг.

-Тэмцээн, уралдаанд сэтгэл зүйн бэлтгэл их чухал байх?

- Ер нь бүхий л тэмцээн, уралдаанд бие бялдарын бэлтгэл, сургуулилтаас гадна сэтгэл зүй их чухал. Тусгай ангид ажиллаж байхдаа би энэ дээрх хоёр чадварыг олж авсан. Манай анги чи чадах ёстой, даваад гарах ёстой, бараг эмэгтэй хүн байх чинь хамаагүй ээ л гэсэн шалгууртай. Сэтгэлзүйгээ сайн бэлтгэвэл ямар ч хэцүүг даваад гарна гэж боддог юм. Энэ нь зөвхөн тэмцээнд биш, амьдралын элдэв нугачаанд ч гэсэн хэрэгтэй чадвар шүү. 


51
685
3
6
0
9

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.234
    2021/03/12

    Бахархаж байна. Мундаг юмаа. Цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.

    Хариулах
  • 202.9.46.133
    2021/03/04

    Сэтгэлийн хадтай мундаг дайчин хүн, найзаараа маш их бахархдаг.

    Хариулах
  • 66.181.161.56
    2021/03/04

    Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэж цэргийн алба хаана гэдэг л бахархал. Дайчин мундаг эмэгтэйд ажлын амжилт сайн сайхныг хүсье.

    Хариулах
  • 202.126.89.180
    2021/03/04

    ДХИС ийн Хилийн сургуульд байх үеээс нь мэднэ, дүүгийн хөл бол галтай, дөлтэй юм шиг л дайчин харагддаг байсан шүү, үнэхээр мундаг охин доо

    Хариулах
  • 202.126.88.141
    2021/03/03

    миний найз мундаг шүү. Ажил хөдөлмөрийн амжилт хүсэе.

    Хариулах
  • 202.126.90.139
    2021/03/03

    Hamgiin mundag n shvv????❤

    Хариулах
  • 202.126.88.207
    2021/03/03

    mundag duudee amjilt husii

    Хариулах