“Талд өдөлсөн хун”

Админ
2021/03/03

Зохиолч Б.Эрхэмбаярын тав дахь ном болох “Талд өдөлсөн хун” романы нээлт энэ сарын 4-нд болохоор товлогджээ. Тэрбээр “Тасдаж үл болох сарнай”, “Сайхан төрөх санааных”, “Сүүтэй уулын савдаг”, “Алганы хээ 1,2” боть ном хэвлүүлж, уншигдын гарт хүргэсэн. 

Харин зохиолч шинээр хэвлэгдсэн номныхоо тухай “Бүжиг бол миний олж нээснээр гар, хөл, биеийн уран хөдөлгөөн гэхээс илүүтэй сэтгэл зүрхний уран гоёмсог хөдөлгөөн юм. Хайр бол сэтгэл зүрхний уран бүжиг юм. Хайраа сэтгэл зүрхний бүжиг болгох уу, хар хосын харанхуй ангал болгох уу гэдэг эзэн биеэс хамаарна гэдгийг романыхаа гол дүрүүд болох Дунгаа гүнж, Нэржид хатан, Үүрийн цолмон, Мөрөн нарын заяа тавилан, үйлийн үрийг тольдон харж эрхэм уншигч авхай нартаа үзэглэн хүргэлээ” хэмээв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна