Дуучин Т.Ариунаа, Г.Буяндорж нар суулт зарлана гэж мэдэгдлээ

Админ
2021/03/03

“Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өнөөдөр /2020.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

“Ноёд” группийн Ерөнхий захирал  Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон.  Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол суулт зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна