ААВ ЗАРНА ГЭХ ЗАРЫГ КИНОГОО СУРТАЛЧИЛАХ ЗОРИЛГООР ТАВЬСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Админ
2021/03/03

Өчигдөр зарын сонин дээрх “Аав зарна” хэмээх зар олон нийтийн сүлжээнд цацагдаж олон хүний сэтгэлийг өвтгөж бухимдуулсан билээ. Өнөө өглөө бид уг зарын мөрөөр Цагдаагийн байгууллагаас тодруулсан билээ.

Тэгвэл уг зарыг тавигсад нь хийсэн киногоо сурталчилах зорилгоор байршуулснаа хүлээн зөвшөөрлөө. Уг мэдээллээ Г.Алтандуулга, Т.Нямдорж нар live хийж мэдэгдэв.

Худал мэдээлэл цацаж олныг бухимдуулсан уг хэрэг нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа тавихыг хориглох тухай мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглох бөгөөд энэ ангилалд хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол хууль бус зар сурталчилгаа болох... зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна