Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг сонголоо

Админ
2021/03/04

Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсний дагуу нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид бие даан хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгожээ. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нар сонгогдсон байна. 

Мөн дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийг томилжээ.

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр  Б.Халиун нар тус тус сонгогдсон байна

0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна