Монгол залуугийн зураг Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр шалгарлаа

Админ
2021/03/04

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээрээ Австралид танигдсан монгол уран бүтээлч Х.Хоснаран хүртсэн байна. Түүний “Town-Yarram” нэртэй бүтээл шилдгээр шалгарчээ.

Тэрбээр  Австрали улсын Викториа мужид Яррам хэмээх нэгэн жижиг хотын эргэн тойронд, тус хотын зарим түүхэн үйл явдал, олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн зургийг зурсан байна.

Түүний бүтээлүүд хотын оршин суугчдын мөнхийн бахархал болон үлдэж, цар тахлын үед тэдний сэтгэл санааг ихэд өргөсөн гэж иргэд үнэлжээ.  Одоо Яррам хотыг Heesco Town хэмээн нэрлэх болсон юм.   

Муралист Heesco буюу Х.Хоснаран нь Австрали улсад 1999 онд ирж, 2005 онд Сиднейн Урлагийн Коллежийг төгсжээ. Одоо тэрээр Сидней хотод нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байгаа аж.  

Түүний бүтээлүүдээс танилцуулъя. 



5
17
0
0
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.