Хүүхдийн номын “том асуулт” зургийн үзэсгэлэн нээгджээ

Админ
2021/03/04

Д.БЯМБАСҮРЭН

Ном бол ертөнцийг харах цонх хэмээдэг. Тэгвэл тэрхүү гэрэлт ерөнцийг харах цонхыг бүтээгчид гэж бий. Энэ бол “Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакц. Үргэлж л ховор сайхан зохиол, бүтээлийг уншигчдын гарт хүргэдэг тэдний ээлжит нэгэн үзэсгэлэн нээгдсэн сургаар “Интерном” дэлгүүрийг зорилоо. Ном унших дуртай, номын хорхойтнуудын хөл тасрахгүй бөгөөд дэлгүүрийн хоёр давхарт “Том асуулт” хүүхдийн зурагт номын үзэсгэлэн дэлгэгджээ. Тус үзэсгэлэнд “Гэсэр”, “Монголын нууц товчоо”, “Царцаа намжил”, “Болдоггүй бор өвгөн”, “Бэтгэлжин бор шувуу”, А.Пушкин “Алтан загасны үлгэр”, Эрих Кэстнер “Гулливерийн аялал” гэх эртний болоод сонгодог зохиолын номууд өрөөтэй байх аж.

Тус номуудын зураачаар Б.Төрмөнх ажиллажээ. Энэ үеэр түүнээс үзэсгэлэнгийн талаар тодруулахад “Жангар” редакц маань 2006 оноос хойш 4000 гаруй төрлийн ном эрхлэн гаргасан байна. Тэр дундаа “Монгол үлгэр” зурагт ном, эртний уран зохиол гэсэн төслүүдийг хийж хэрэгжүүлсэн. Тиймээс эдгээр ажлуудаа өнөөдөр уншигч олондоо танилцуулах зорилгоор эл үзэсгэлэнг дэлгэлээ. Эхний долоо хоногт миний зурсан зурагт төсөл болоод уран зохиолын номуудаа гаргасан” гэв. Үргэлжлүүлэн “”Мон судар хэвлэлийн газрын “Жангар” редакцын эрхлэгч Б.Батцэцэгээс үзэсгэлэнгийн зорилгын талаар тодруулахад “Өнгөрсөн арваад жилийн хугацаанд хүүхдийн номын зураг маань хэрхэн хөгжиж өөрчлөгдсөн талаарх тайлангаа бид энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан тайлагнаж байна.

Бидний гол хэлэх гэсэн санаа бол хүүхдэд хүн гэдэг утгаар нь хандаж, тэдний хүсэл сэтгэлийг сонсох нь чухал юм” гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн тэд бидний энэхүү үйл ажиллагаа нь хүүхдэд чиглэсэн гэхээс илүү эцэг эхчүүдэд зориулж буй. Учир нь эцэг эхчүүд хүүхдүүдэд тулган шаардах биш. Тэд чухам юу хүсэж, мөрөөддөгийг сонсож, аль болох зохиол бүтээлээр дамжуулан хүүхдүүддээ үүх түүх, өв уламжлал, ёс суртахууныг таниулах ёстой гэсэн санааг уламжилсан юм. Энэхүү үзэсгэлэн нь 21 хоног үргэлжлэх бөгөөд гурван зураач долоо хоногоор ээлжлэн үзэсгэлэнгээ дэлгэж, эцэг эхчүүд болоод уншигчтай ярилцах, номын хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна