Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ

Админ
2021/03/04

Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаасан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг 18 хоног хайсны эцэст хошин шогийн нэгэн продакшны жүжигчин Д-ийн автомашинаас олсон юм. Талийгаач ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай олдсон бөгөөд тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дууссан байна. Улмаар тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хаах шийдвэр гаргажээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна