Дөнгөж төрсөн нярайг модон жорлонд хаясан эмэгтэйд зургаан сарын ял оноожээ

Админ
2021/03/04

Өнгөрсөн оны есдүгээр сард иргэн Б модон жорлонд дөнгөж төрсөн нярайгаа орхиж явсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл тухайн ээж "хүүхдээ өсгөнө" гэсэн учир зургаан сарын хорих ял оноожээ. Эх сурвалжийн мэдээллээр иргэн Б жирэмсэн гэдгээ гэр бүлийнхнээсээ нууж, хүүхдээ төрүүлэнгүүтээ цамцанд боож хаясан байсан бөгөөд хүүхдийн уйлах чимээнээр ойр явсан хүмүүс олсон байдаг. Одоогоор тухайн хүүхэд эрүүл саруул боожиж байгаа юм. Иргэн Б нь таван настай хүүхэдтэй ганц бие ээж байсан бөгөөд хүмүүсийн хэл амнаас айж, дээрх хэргийг үйлдсэнээ мэдүүлж, хүүхдээ өсгөнө гэсэн байдаг. Иймээс тухайн ээжид хуулийн дагуу хорих ял эдлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан сарын хорих ял оногдуулжээ. Гэхдээ хуульд "Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно" гэсэн байдаг. Энэ дагуу зургаан сараар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах ялын дүгнэлтийг гаргасан байгаа аж.


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна