Синофарм, Спутник вакцины зөвшөөрөл энэ сард гарна

Админ
2021/03/04

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Одоогоор “АстаЗенека” вакцинаас 150 мянган тун, “Синофарм”-аас 300 мянган тун, “Спутник-5” вакцинаас 10 мянган хүн тун оруулж ирээд буй.

БНХАУ-ын “Синофарм”, ОХУ-ын “Спутник-5” вакцинуудыг одоогоор ДЭМБ яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм.Вакциныг хэзээ зөвшөөрөх талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдэгдэхдээ “ДЭМБ-аас цар тахлын эсрэг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгосон вакцинаар хүн амаа дархлаажуулж эхлээд байна. Хүлээгдэж буй вакцины хувьд гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл нь олгогдох мэдээлэл бий. Вакциныг 2-8 хэмд буюу үйлдвэрлэгчийн зааврын дагуу хадгалж байна. Ихэнх вакциныг зургаа болон түүнээс дээш сараар хадгалах горимтой. “Синофарм” вакциныг гэхэд 2023 он хүртэл хадгалах боломжтой" гэв.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна