Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт холбогдох хэрэг хаагдаж, барилдах эрхтэй болжээ

Админ
2021/03/04

Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдээс допинг илэрч, хэсэгтээ нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нараас допинг илэрсэн. Тодруулбал, Н.Батсууриас нэг, Б.Бат-Оршихоос гурав, Р.Пүрэвдагваас гурван допингийн төрлийн бодис илэрсэн. Эдгээр гурван бөх гурвуулаа "В " сорьц өгөхгүй, шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон гэнэ. Ингэснээр тэд энэ жилийн баяр наадамд барилдахаар болсон байна. Хэвлэлүүдэд "Бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирэхгүй удсан тул ийм шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүй учир бөхчүүдийн шинжилгээ мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна