Тайландын далайчин живж буй усан онгоцноос дөрвөн муур аварчээ

Админ
2021/03/04

Тайландад живж буй усан онгоцноос дөрвөн муур аварсан далайчинд хүмүүс талархаж баяр хүргэж байна.

Тайландын тэнгисийн цэргийн далайчин Тацапон Сай гуравдугаар сарын 2-нд усан онгоцонд гал гарч, живэх аюулд орсон тухай дуудлага хүлээн авч, туслахаар очжээ. Тэрбээр живж буй усан онгоцон дээр ирэхэд усан онгоцны багийн таван мьянмар, гурван тайланд иргэн ойролцоо явсан загасчны завин дээр гарч амь аврагдсан байв. Гэвч живж буй усан онгоцны тавцан дээр дөрвөн муур аюулд орсон байжээ.

Тацапон муурнуудыг хармагцаа живж буй усан онгоц руу очиж дөрвөн муурны гурвыг нь сагсанд хийж, нэгийг нь мөрөн дээрээ суулган аварсан байна. Тацапоны ачаар муурнууд эсэн мэнд цэргийн завин дээр гарч иржээ.

Одоогоор муурнуудыг тэнгисийн цэргийнхэн асарч байгаа бөгөөд тэжээж чадах хүн хайж байгаа гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

 


0
4
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна