Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийн үзүүлэлтээр тэргүүлж байна

Админ
2021/03/04

Freedom House төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлжээ. Ингэхдээ улс орнуудыг "эрх чөлөөтэй", "хагас эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд хуваасан байна.

“Freedom in the World 2021” тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-аас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтсан байна.Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израйль, Зүүн Тимор улсууд ийм ангилалд багтжээ.

Дэлхий дахинд сүүлийн 15 жилийн турш хүний эрхийн үзүүлэлт нь муудсан орнуудын тоо нэмэгдэж, сайжирсан нь буурч байгааг Freedom House байгууллага энэ жилийн тайландаа анхааруулсан байна.

 Эх сурвалж: freedomhouse


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна