“Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

Админ
2021/03/04

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах 34,74 дүгээр ангийн алба хаагчид 5-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлажээ. 

Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэн хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой тус уралдаанд 14 хүүхэд оролцсон байна.  Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт 71 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Т.Одбаяр, дэд байрт Баянгол дүүргийн 51 дүгээр  сургуулийн 12а ангийн сурагч Д. Бадамханд, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Мөнх-Од нар шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна