ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3,153 боллоо

Админ
2021/03/05

Өчигдөр улсын хэмжээнд 13,206 хүний сорьцод шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ.

Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Эргэн сануулахад, хамгийн дээд тал нь 61 тохиолдлыг 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нэг өдрийн дотор шинээр илрүүлж байв.


Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,153 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,442 хүн эдгэрээд байгаа бол 696 хүн эмчилгээнд байна.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна