УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ажлаа өгч Ж.Чүлтэмсүрэн томилогдов

Админ
2021/03/05

Улсын Онцгой комисс /УОК/ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулжээ. Шинэчлэн байгуулалтаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилсон байна.

Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлэхдээ “УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа өгч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Ж.Чүлтэмсүрэн хурандааг даргаар томилсон. Өмнө нь Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болсон. УОК-ын Шуурхай штабын бие бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны байрнаас Онцгой байдлын ерөнхий газар руу шилжиж байгаа” гэв.


85
14
12
2
1
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна