Энэ сард шинээр хэвлэгдсэн номууд

Админ
2021/03/05

Цар тахлын улмаас хүмүүсийн ажил амьдрал зогсонги байгаа ч орчуулагч, хэвлэлийн газрууд шинэ ном төрүүлсээр байна. Тэр ч утгаараа бид энэ сард шинээр гарсан шинэ номнуудыг танилцуулж байна. “Монсудар” хэвлэлийн газраас “Утопи гурван төр”номыг шинээр гаргажээ. Энэхүү номд Томас Морусын 1517 оны бүтээл “Утопи”, Томас Кампанеллагийн 1602 оны бүтээл “Нарлаг төр улс” болон Фрэнсис Бэконы 1627 онд бичсэн “Шинэ Атлантис” хэмээх хүмүүнлэгийн ухааны аливаа салбарт гол төлөв хамт дурдагддаг, хүмүүнлэгийн түрүү үеийн гурван утопи бүтээл багтжээ.

Тус бүтээлийг философич С.М ол ор-Эрд энэ орчуулан уншигчдын хүртээл болгож байгаа аж. Харин дараагийн танилцуулах ном бол М.М.Пришвины зохиол “Найздаа хүрэх зам” хэмээх номыг орчуулагч А.Мягмаржав хүүхэд залууст зориулан гаргажээ. Бидний онцлох гурав дахь бүтээл бол Д.Чинзоригийн “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” жүжгийн ном юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна